Монгол Улсын Их хурлаас аймаг орон нутаг өөрсдөө бие даасан санхүүгийн эх үүсвэрээ захиран зарцуулах эрхийг олгосон хуулийг 2020 оны хоёрдугаар сард баталсан. Энэ хуульд “орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн асуудлыг нутгийн өөрөө удирдах байгууллага төлөөллийн; иргэд шууд оролцооны зарчмаар бие даан шийдвэрлэхийг ойлгоно” гэж заасан. Тэрчлэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн гэж заасан. Хуульд зааснаар ИТХ нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэгтэй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулах хуулийн заалттай.
Гэтэл энэ хуулийг Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын дарга зөрчжээ. Тусдаа бие даасан бүтэцтэй, тусдаа төсөвтэй байгууллагад аймгийн Засаг даргын тамгын газраас нь “хүндэтгэл үзүүлэх зардал” гэж 69 сая 900 мянган төгрөгийг төсөвлөжээ. Ингэхдээ 300 ширхэг Хайрцагтай зэс бал, 340 ширхэг Картны гэр, зэс бүрмэл нэрийн хуудасны хослол, 200 ширхэг Үйсэн суурьтай шинжтэй аяга, 100 ширхэг Виноны цүнх /2 тасалгаатай/, 100 ширхэг Виноны цүнх 1 тасалгаатай, 100 ширхэг Повер банк, А-4, А-5 хэмжээтэй цаасан тор зэргийг худалдан авна гэж ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ!!
Аймаг, сум, нийслэл, дүүргийн жилийн төсөв нь иргэдэд үзүүлэх үйлчилгээг хүргэх, тухайн нэгжийн дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхэд чиглэнэ гэсэн хуультай байсаар атал ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУД төсвийн мөнгийг “БЭЛЭГ ДУРСГАЛ, ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ЗАРЦУУЛЖ” байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна.
Ц.Нямдорж сайд аа!! Төрийн хуулийг үл хэрэгжүүлж байгаа Засаг дарга, ИТХ-ын дарга нарт ямар харуицлага тооцох вэ? Орхон аймгийн иргэд Цагаан тоос, эрүүл мэнд, боловсролын асуудал гээд гарц шийдлээ хайсан олон чухал ажил байхад “ЗДТГ-аас ИТХ-д хүндэтгэл үзүүлэх зардал” гээд ВИНОНЫ ЦҮНХ, ЗЭС БАЛ хийлгэхээр төсөв батлаж байгаа нь хэр оновчтой зөв шийдвэр вэ!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин