Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нарын 1,4 саяыг ХООЛОНД, 4,6 саяыг БАЙРАНД зарцуулсан 30 хоногийн ДАРХАНЫ ЗАМЫН ТОМИЛОЛТ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-06-02

Зам тээврийн яамны удирдлагуудын нэрний хойноос “бичигддэг хар толбо” бол ДАРХАНЫ ЗАМ-ЫН АСУУДАЛ. Б.Энх-Амгалан Зам тээврийн хөгжлийн сайд байхдаа анх 2019 онд шавь тавьж байсан цагаас өнөөг хүртэл үндсэндээ дөрвөн жилийн нүүрийг үзээд буй билээ.

Тэгвэл өнөөдрийг хүртэл тус зам ашиглалтад ороогүй бөгөөд сайд дарга нар нь ээлжилж ажиллаад ч тусыг эс олсон хэвээрээ байна. Засгийн газраас уг бүтээн байгуулалтыг 2023 оны 10 сар гэхэд ашиглалтад бүрэн оруулах үүрэг даалгавар өгч, улмаар дэд сайд Б.Бат-Эрдэнийг ажил сайжруулж, хяналт тавьж, гүйцэтгэлийг хурдасгаад ир гэсэн даалгаварыг өгсөн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн чиглэл болгосны дагуу Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар  томилолтоор ажиллуулах удирдамжийг 2022 оны 05 сарын 03-ний өдөр гаргасан. Тус удирдамжид “Улаанбаатар –Дархан чиглэлийн авто замын төслийн барилгын ажлын талбайд ажиллаж барилгын ажлыг эрчимжүүлэх, үүрэг даалгавар өгөх, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилла” гэсэн бөгөөд нийт гурван хүний 30 хоногийн хоолны мөнгөнд өдрийн 16000-р тооцож 30 хоногт 1.440 мянган төгрөг, хоногийн 53 мянган төгрөгийн байранд амарч байхаар тооцож нэг сарын хугацаанд 4,611 мянган төгрөгөөр тооцсон бол ирж очих нийт 2500 км зам туулна гээд 100 км замд 23 литр шатахуун зарцуулна гэж тооцсон нийт 1,408 мянган төгрөгийн төсөв зэргийг батлуулжээ.

Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нарын албан томилолтын хугацаа хоёр хоногийн дараа буюу 2022 оны 06 сарын 02-нд дуусна. Энэ хугацаанд ямар ахиц дэвшил гарсан талаарх мэдээллээ Засгийн газарт танилцуулна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.2.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.