Н.Баярмөнх дарга!! ТЭРБУМ МОД тарих нэрийн доор ТЭРБУМТНУУДАД ХАУС БАРИУЛЖ, АШИГ ОЛОХ ГЭЭ ЮУ...?
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-06-14

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ТЭРБУМ МОД хөдөлгөөнийг орон даяар өрнүүлсэн. Гэтэл нэг хэсэг нь мод тарьж байхад нөгөө хэсэг нь СҮЙТГЭЭД байдаг нь харамсалтай. Нийслэл хотыг хүрээлсэн УУЛЫН АМ бүхэлдээ ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН хөрөнгөжих арга хэрэгсэл болоод удаж байна. Эцэстээ иргэд нь хамгаалж үлдсэн ХЭСЭГХЭН ГАЗРЫН онгон байгалийг сүйтгэх санаархал ДҮҮРГИЙН ДАРГА НАРЫН ГАРТ орчихлоо. Тодруулбал  Баян-зүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Бага-Шар хоолойн ам гэж бий. Тус аманд үлдсэн хэсэгхэн байгаль, ан амьтад, булаг шандны эх үүсвэрийг энгийн иргэд, малчид нь хамгаалсаар ирсэн. Тэд булагийн эхийг  хашаалж хамгаалан, мод тарьж ургуулж үржүүлж байгаа. Ан амьтадын зорчих хөдөлгөөн ч тайван болж АГААР САЛХИНД гарах иргэд, ХҮҮХЭД БАГАЧУУД тоглох тоглоомын талбайтай ч болжээ. Энэ бүгд ИРГЭДИЙН хийсэн ажил, ХАЙРЛАЖ, ХАМГААЛЖ байгаа бодит байдал.  Иргэдийн чин сэтгэл, итгэл найдвар үлдсэн энэ хэсэгхэн газрыг харамсалтай нь сүйтгэж БАЯЧУУДЫН ХАУС хороолол бий болгохоор БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БАЯН ДАРГА НАР шуналтаж эхэлсэн байна.

Төрийн тэргүүнийхээ санаачилгыг иргэд нь дэмжиж байгальд МОД УРГУУЛЖ, ЦЭЦЭГ ТАРЬЖ, цэцэрлэгжүүлчихсэн байна. Гэтэл дүүргийн удирдлагууд,  газрын албаныхан нь дур зоргоороо аашлан СҮЙТГЭДЭГ ХҮЙТЭН СЭТГЭЛГЭЭГ нь өөрчилмөөр байна.  Хамгийн энгийн жишээ ХАДАТ ВИЛЛА гэх ХАУС ХОРООЛОЛ уулын мухарт баригдсан. Он удаан жил ургасан модыг нь огтолж, тасдаад баригдчихсан ХАДАТ ВИЛЛАД хэн зөвшөөрлийг нь өгсөн нь тодорхойгүй. Эцэст нь иргэд эд хөрөнгөөрөө, байгаль дэлхий уул ус, мод бутаараа хохирсон. Үүний үргэлжлэл жишээг Бага-Шар хоолойн ам болгомооргүй байна.  Н.Баярмөнх, түүний хамт олон, МАН Баянзүрх дүүрэгт засаглаад бүх зүйл сайхан болоод байгаа зүйл байхгүй гэж тэр нэгэн ярилцлагадаа дурдсан ҮНЭН НЬ ЭНЭ ЮМ.

Н.БАЯРМӨНХ ДАРГА АА Нийтийн эзэмшлийг НИЙТЭД нь үлдээнэ үү. Иргэд чинь хамгаалж ирсэн байгаль ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН баяжих хэрэгсэл биш.  ТЭРБУМ МОД тарих биш ТАРЬСАН, УРГАСАН МОДЫГ НЬ ТАСДДАГ сүйтгэдэг байх нь ТАНЫ САНААЧИЛГА биш байлтай. Баянзүрх дүүргийн Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын хүлэрт намгархаг 103 га газар болон Дээндийн нурууны ховор амьтан, ургамлын баялаг нөөцтэй 6130 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч байлаа!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.76.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.