Говь-Алтай аймгийн ИТХ-ын долдугаар хуралдаан болж байна. Уг хуралдаанаар тус аймгийн МАН-ын бүлгийн гишүүд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарыг огцруулах асуудлыг чуулганы үеэр хөндлөө. Аймгийн ЗДТГ-ын нэр дээр бүртгэлтэй 2013 онд үйлдвэрлэсэн "Ланд круйзер 200" автомашин аймгийн ИТХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 98 дугаар тогтоолоор НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР хувьчилжээ! Уг автомашиныг 25.7 сая төгрөгөөр засвар хийгээд 1 сая төгрөгөөр Ховд аймгийн иргэний нэр дээр аймгийн нэгэн албан тушаалтан авсан байна. 2 дугуйны үнээр хувьчилсан 2013 оны жийп автомашин зах зээлийн үнэ нь 130 сая төгрөг байна. Түүнчлэн 2020 онд 11.5 сая төгрөгөөр худалдан авсан "Соната 7" автомашиныг 8.6 сая төгрөгийн үлдэх өртөгтэй байхад нь 1.5 сая төгрөгөөр худалдсан байна. Мөн Есөнбулаг сумын эзэмшилд байсан ГАҮ 6000 улсын дугаартай Лексус 470 машиныг дуудлага худалдаагаар 500 мянган төгрөгөөр зарсан байна.
Тэрчлэн Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар тэргүүтэй удирдлагууд ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН гэсэн тогтоолыг Төрийн албаны зөвлөлөөс гаргаж байжээ ! Тодруулбал 115 хүнийг төрийн албаны хууль тогтоомж зөрчин хууль бусаар томилсон байгаа аж.
-
12 цаг 21 мин
-
12 цаг 32 мин
-
18 цаг 15 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин