О.БАТЖАРГАЛ дарга ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ гэгчийг ингэж үлгэрлэжээ!!!
Сэдэв, асуудал
/
2022-06-18

Дорноговь аймгийн ЗАСАГ ДАРГЫН үүрэгт ажилд Очирпүрэвийн Батжаргалыг томилсон.

Гэтэл Дорноговь аймагт төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, шийдвэрийн гүйцэтгэлийг хангуулах, хэрэгжүүлэх  үүрэг бүхий  төрийн төлөөлөгчөөр томилогдсон О.Батжаргал дарга ТӨРИЙН ХУУЛЬ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ зөрчөөд сууж байна
Ерөнхий сайд аа ХЭМНЭЛТИЙН ТОГТООЛ чинь ХЭРЭГГҮЙ ЦААС болж хувирлаа.  
Эрх мэдлээ ЗАСГИЙН ЭСРЭГ ашиглаж ТӨРИЙН ХУУЛЬ, ТОГТООЛЫГ  үл тоосон ТӨСВИЙН ШИМЭГЧИД энэ мэт олширч байна  
ТӨСӨВ ХЭМНЭХ ЗАСГИЙН ГАЗРЫН 43-Р ТОГТООЛЫН тэвчих заалтад ЭЛДЭВ ОЙ ТЭДЭГЛЭХ, БЭЛЭГ ДУРСГАЛ, ШАГНАЛ, АВТОМАШИН ХУДАЛДАН АВАЛТАД мөнгө үрэхгүй байхыг ТУСГАЙЛАН үүрэг болгосон. 2022 онд ч ТУСГАЙ ХЭМНЭЛТИЙН ГОРИМД шилжээд байна
Тэгвэл О.Батжаргал дарга ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ гэгчийг ингэж үлгэрлэжээ!!!
БАРИМТ: 2021 оны 01-р сарын 24-ны өдөр ХУДАЛДААНЫ 100 ЖИЛИЙН ОЙ гэх утгаар харилцагч СОЁМБО ПРИНТИНГ ХХК тэмдэглэгдсэн ажилд 6.9 САЯ ТӨГРӨГ үржээ

2021 оны 01-р сарын 27-ны өдөр ШАГНАЛЫН БЭЛЭН МӨНГӨ гэх утгаар 7.7 САЯ ТӨГРӨГ зарлагадсан бол 2021 оны 01-р сарын 24-ны өдөр МАЛЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ нэрээр 18 САЯ ТӨГРӨГ зарлагадсан байна. Тус ажлын гүйцэтгэгчээр ГОВЬ УРАН СЕРВИС ХХК ажиллажээ
2021 оны 12-р сарын 24-ны өдөр АЛБАН ХААГЧДЫН ГЭР БҮЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ нэрээр 9.3 САЯ ТӨГРӨГ үржээ

2021 оны 12-р сарын 25-ны өдөр БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЗҮЙЛ АВАХ гэх утгаар 11.9 САЯ ТӨГРӨГ үрээд зогсохгүй 2021 оны 12-р сарын 25-ны өдөр ШАГНАЛЫН БЭЛЭН МӨНГӨ нэрийдлээр 8.9 САЯ төгрөг үржээ.
2021 оны 12-р сарын 07-ны өдөр ИХ-ХЭТ сумын ЗДТГ-т АВТОМАШИН гэх утгаар 44.9 САЯ ТӨГРӨГ үржээ

2021 оны 11-р сарын 10-ны өдөр ДОРНЫН ИХ ГОВЬ АЛЬБОМНЫ ҮНЭ гэх утгаар 17.5 САЯ ТӨГРӨГ зарлагадсан бол 2021 оны 08-р сарын 26-ны өдөр ДОРНЫН ИХ ГОВЬ АЛЬБОМНЫ ҮНЭ гэх нэрийдлээр 17.5 САЯ ТӨГРӨГ үрсэн байна

ХЭМНЭЛТИЙН ГОРИМ ЗӨРЧСӨН тус худалдан авалтуудын НИЙТ ӨРТӨГ 142.6 САЯ ТӨГРӨГ болжээ.

Ерөнхий сайд аа ХЭМНЭЛТИЙН ТОГТООЛ чинь ХЭРЭГГҮЙ ЦААС болж хувирлаа!!!

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.195.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.