Төсвийн мөнгө уйлдаггүй гэж үг бий. Уг нь Засгийн газраас харьяа яам агентлагууд, 21 аймгийн Засаг дарга нар, түүний удирдлагын багийнханд болон төрийн өмчийн, төрийн оролцоотой аж нэгж байгуулагууплагуудад ТӨСВӨӨ ХЭМНЭЖ, бүсээ чангалахыг үүрэгдсэн 43-р тоот тогтоолын 2021 оны 02 дугаар сард батлаж, улс орон даяар хэрэгжүүлсэн. Засгийн газраас тэрхүү хэмнэлтийн бодлогоо улам баталгаажуулан барьцаа ахиулж “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ” гэгчийг УИХ-аар батлуулсан.
Төр засгаас хууль, тогтоол гаргаж хязгаарлаж хумьсаар байтал Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж 2021 оны 10 сарын 20-нд А/515 тоот захирамж гаргаж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ТӨЛСӨН 19 сая 200 мянган төгрөгөөр зочдод өгөх бэлэг дурсгал нэрийдлээр ХӨРГӨГЧНИЙ НААЛТ захиалгаар хийлгэхээр болсон байна. Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдоржийг УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн гарын хүн гэлцдэг.
Өвөрхангай аймгийн 90 жилийн ойтой ХӨРГӨГЧНИЙ НААЛТ ямар хамааралтай юм бэ...? Үүний оронд ядаж цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд дархлаа дэмжих аарц, чацарганы шүүс аваад өгчихөж болох байсан шүү дээ, А.Ишдорж даргаа. Таны гарын үсэг зурсан уг захирамж чинь төсвийн хэмнэлтийн талаар авч хэрэгжүлэх Монгол Улсын Засгийн газрын 43-р тогтоолыг НОЦТОЙ ЗӨРЧСӨН байна гэдгийг үүгээр уламжилъя!!
Түүнчлэн 2021 оны 11 дүгээр сарын 11-нд А/556 тоот захирамжаараа Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум Түйн голын ай сав “Цагаан эрэг”-т байгуулсан “СОЁМБОТ БАГАНЫ НЭЭЛТ”-д хоёр сая төгрөгийг зардал гаргасан нь ямар ч үр ашиггүй зарцуулалт болсон байна. Өвөрхангай аймгийн анхны шавийг тавьсан газар байлаа гээд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ зүй бусаар зарцуулж, хүний нүднээс далд үрэх чинь НЭН ХЭРЭГЦЭЭТЭЙ ЧУХАЛ АЖИЛ биш шүү дээ!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин