Төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа нь иргэд олон нийтэд хамгийн сайн үнэлэгдэж буй эрхэм бол Дархан-Уул аймгийн Засаг дарга Болдбаатарын Азжаргал юм. Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 02 дугаар сарын 17-нд “Төсвийн хэмнэлтийн талаар авах хэмжээний тухай” тогтоолыг батлаж хэрэгжүүлсэн. Уг тогтоолд удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байхыг заасан.
Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал өөрийгөө “ХАНГАЛТТАЙ” ажилласан хэмээн үнэлүүлэн ЦАЛИНГИЙН 40 ХУВИЙН УРАМШУУЛАЛ авах тушаалыг Тамгын газрын даргаараа 2021 оны 12 сарын 22-нд гаргуулжээ. Түүнчлэнчлэн 2021 оны 07 сарын 08-нд өөрөө ЗАХИРАМЖ ГАРГАЖ хоёр орлогчоо, Тамгын газрын даргаа мөн цалингийн 40 хувиар урамшуулсан байна. Харин он гараад Татвар төлөгчдийн 6 сая 300 мянган төгрөгийг Үндэсний телевизийн сар шинийн баярын дугаар “Монгол түмний мэнд” гэх 20 минутын нэвтрүүлэгт зарцуулжээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин