ЛОМБАРДУУД 3 ХУВИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА УУ?!?!
Сэдэв, асуудал
/
2022-06-22

Иргэдийн гомдлын нэлээдгүй хувийг барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын хүүтэй холбоотой асуудлууд эзэлж байна.

Зарим ломбард зээлийн хүүгээ  3 хувиар биш 5-аас  7 хувиар олгодог асуудал иргэд, хэрэглэгчийг бухимдуулсан хэвээр байна. Энэ нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйл болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байгаа юм 
Хууль тогтоомж, тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс иргэд, хэрэглэгчдийг хохироосон асуудал үүссэн тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хуульд заасан бүрэн эрхийн дагуу холбогдох арга хэмжээг авч, хариуцлага тооцохыг анхааруулсаар ирсэн ч АСУУДАЛ ЦЭЦГЦРЭХГҮЙ байгаа нь ХЯНАЛТ шаардлагатай байгааг илтгэж байна
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.209.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.