Өвөлд нь утаанд хортож, мөсөн дээр гулгаж, зунд нь борооны усанд живчих гээд Улаанбаатар хотод ер нь энгийн иргэн амьдрах АРГА БАЙДАГГҮЙ ээ!! Барилга дээр ажиллахдаа кранд даруулж нас барна, гудамжаар алхахдаа бусдад зодуулна, дээрэмдүүлнэ гээд эрүүл аюулгүй, амар тайван амьдрах эрх байнга зөрчигддөг. Хотын захын хорооллын хүүхдүүд тоглох талбайгүйн учраас цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох тогтоол усанд тоглож байгаад үйж эндсэн тохиолдол ч гарч байсан. Гэсэн ч хот ядаж хүүхдүүдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг хангахын төлөө юу ч хийгээгүй.
Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба гэж татвар төлөгчдийн мөнгийг л хий дэмий, үр ашиггүй зүйлд зарцуулсаар дуусгадаг бололтой. Өмнө нь өч төчнөөн гоё, ганган нэртэй төслүүдийг их хэмжээний мөнгөөр санхүүжүүлсэн. Гэвч үр дүнд хүрээгүй. Хотын төв талбайг чимэглэх зорилготой боржин чулууг ХОЁР ТЭРБУМААР авч байсан ч өнөөдөр ашигласан зүйл байхгүй. Хотын захирагчийн өмнөөс аж ахуй, тоос шорооны цэцвэрлэгээ, нохой муур устгалын ажлыг нь хийхээр төрөөс цалинждаг эрхэм бол өмнө нь УИХ-ын гишүүн байж байгаад М.Энхболдын хүн хэмээн адлуулж намаасаа хөөгдсөн Чингэлтэй Д.Ганболд юм.
Тэрбээр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга хэмээх албанд 2021 оны 10 дугаар сард томилогдсон. Тэгвэл энэ эрхэм ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ нийтийн эзэмшлийн гудамж цэцэрлэгийн ногоон байгууламж арчилгааны өдөр тутмын хяналтын систем, гар утасны аппликшейн хийлгэх А/70 тоот тушаал гаргажээ.
Төрийн ажлыг үгүйсгэх гэсэнгүй. Хийж болно. Гэхдээ үр дүнтэй, ашигтай зүйлд зарцуулах ёстой. Цэцэрлэгийн ногоон байгууламжийг арчилж тордох нь чухал. Гэхдээ түүнийг өдөр тутам хянаад, шалгаад байх нь тийм ч чухал биш. Түүний оронд НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРЫНХАА ТООГ нэмэгдүүлэх нь илүү чухал. Ядаж явган хүний замд боломжийн, цвэрхэн тохитой бие засах газар байгуулвал үр дүнд хүрнэ.
Жирийн иргэн, төрийн албан хаагч хэн боловч аргаа бараад л хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж талбай гээд хүний нүднээс далд газар хөнгөрөхийг бодно. Ийм асуудал магадгүй танд тохиолддоггүй юм гэхэд тантай хамт ажиллаж байгаа залуучуудад тохиодож болно. Нийслэл хотод 200 сая төгрөгөөр багаар бодоход хоёр бие засах газар байгуулж болно!! Хотын Ерөнхий менежерээ хийвэл бүү ай гэж үгтэй. Нэгэнт л хуулиа зөрччихсөн юм чинь зоригтойхон шиг бүтээн байгуулалт хийчихээч. Чадахгүй бол хоёрын хооронд ажил хийсэн нэр зүүж гар утасны АППЛИКШЕЙН ЗОХИОН БҮТЭЭХ хэрэггүй. Таны өмнө дарга чинь өөрийгөө ФЭЙСБҮҮКЭЭР СУРТАЛЧИЛАХ ГЭЖ татвар төлөгчдийн 20 сая төгрөгийг үрсэн шүү!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин