Нийслэл Улаабнаатар хотын Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудаас өвлийн улиралд хамгийн чухал нь Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар юм. Үндсэндээ нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд агаарын чанарыг тодорхойлох, агаарын бохирдолд хяналт, шинжилгээ, судалгаа хийх, бохирдуулагч эх үүсвэрүүдээс байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлэх талаар явуулж байгаа төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага.
Өнгөрсөн 2021 оны өвөл агаарын бохирдол их байсан гэдгийг Засаг төр нь хүлээн зөвшөөрч салбарын сайд Н.Уртнасан тэргүүтэй Байгаль, орчны яамны удирдлагуудыг үндсэн ажлаа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга ч бас хариуцлага тооцож агаар орчны бохирдол хариуцсан орлогч Д.Ихбаяр, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг ажлаас нь халсан.
2020-2021 оны өвлийн их ачааллын үед тааруухан ажилласан болохоор тэд хариуцлага хүлээсэн Б.Пүрэвсүрэн дарга АГААРЫН БОХИРОЛ бууруулах ажлыг хянах зорилготой төсвөөс 15 саяыг ямар ч хэрэггүй дэмий зүйлд ҮРЖЭЭ. Татвар төлөгчдийн 15 сая төгрөгөөр ВЭБ САЙТ шинэчилж хийгээд агаарын бохирдол хэдэн хувиар буурсан бол гэдэг л сонин байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин