Хэчнээн хүний амиар барилгын салбар цэгцэндээ орох юм бэ МӨНХБААТАР САЙДАА
Нийтлэл
/
2022-06-29
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ УЛСТӨРЧ БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД БЭГЗЖАВЫН МӨНХБААТАР
Хэчнээн хүний амиар барилгын салбар цэгцэндээ орох юм бэ МӨНХБААТАР САЙДАА!!
Лам залж ном уншуулж, жод тавиулаад ч засал авахаа байсан нэг салбар бол БАРИЛГЫН САЛБАР. Уг нь их хотын өнгө үзэмжийг чимж ярайтал ярайтал өндөр, шилэн байшингуудыг Монголчууд үйлдвэрлэж, барьж байгуулсаар байна. Гэвч үүний цаана хэчнээн хүний амь нас, эрүүл мэндээр дэнчин тавьж сүндэрлэж байгааг таашгүй. Бүх зүйл төгс, сайн байна гэж үгүй. Харамсалтай мэдээ дуулгахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангаагүйгээс болж олон хүний алтан амь эрсдэж байна. Хан-Уул дүүргийн 16-р хороо “НОМИН РЕАЛТОР” ХХК-ийн захиалан бариулж байгаа барилгын кран унаж хоёр залуу амь үрэгдэв. Мөн Баянзүрх, Хан-Уул дүүргийн зааг “Маршал таун” хотхонд мөн л техникийн осол болж мөн нэг хүн нас барсан.
Гэтэл барилгын асуудал эрхэлсэн сайд, дарга нар нь нүд нь балай, чих нь дүлий мэт аяглаж эмгэнэл ч илэрхийлэхгүй таг чиг сууж байгаа нь гайхмаар. 40 хэдхэн настай залуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн багт барилгын салбар хариуцсан сайдаар Баянзүрхийн Засаг дарга, Нийслэлийн орлогч асан Бэгзжавын Мөнхбаатар ажилладаг. Сүүлийн үед цементийн үнийн хэрүүл хийхээс өөр зүйл мань сайд ярихаа байсан. Түүний хариуцдаг салбарынхан нь улсад их хэмжээний өртэй. Уг нь УТАА, ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ гол бүрдүүлэгч Улаанбаатар хотын гэр хорооллыг ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ төрийн бодлогыг хэрэгжүүлэх гол үүргийг хүлээсэн. Гэвч тэрбээр сайд болсноосоо хойш энэ үүргээ ч олигтой биелүүлж чадсангүй.
Ноён Б.Мөнхбаатар сайд аа!! Улаанбаатарын гэр хорооллынхныг бүгдийг нь орон сууцанд хамруулаад өг гэж танаас хүсэхгүй ээ! Хүссэн ч та чадахгүй. Харин салбартаа анхаарал хандуулж аюулгүй ажиллагааг нь бүрдүүлж, эрдэнэт хүний амь нас эрсэддэггүй, цалин хөлсөө бүрэн гүйцэт авдаг байх боломжийг л бүрдүүлээд өгчих. Ер нь танай салбар ХИЧНЭЭН МОНГОЛ ЗАЛУУСЫН АМЬ НАСААР ДЭНЧИН ТАВЬЖ ӨӨДЛӨХ ЮМ БЭ сайдаа !!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.42.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.