Онгоцны үйлчлэгчид БЭЛГИЙН ДАРАМТ үзүүлсэн гэх Д.ОДБАЯРТ ГАВЬЯАТ ХУУЛЬЧ цол олгох нь ЗӨВ!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-07-06

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг ГАВЬЯАТ ХУУЛЬЧ цолоор шагнах гэж байгаа тухай хэвлэлүүд бичиж байна. Түүнийг Үндсэн хуулийн Цэцийн даргаар ажиллах хугацаандаа албан томилолтоор нисэх үедээ Солонгос улсын онгоцны үйлчлэгчийн биед зөвшөөрөлгүй хүрсэн хэмээн буруутгаж, олон улс даяар шуугисан. Мань эр ч өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч цэцийн даргын суудлаасаа буусан.

Албан тушаалаасаа огцорно гэдэг бол хариуцлага үүрч, буруугаа хүлээн зөвшөөрсөний л тод илэрхийлэл юм. Тэр аль хэдийнээ шийтгэлээ хүлээж, гэм буруугаа хүлээн зөвшөөрчихсөн. Гэтэл ард түмэн одоог хүртэл дургүйцсэн хэвээрээ байгаа юм.

Доржийн Одбаяр гэж хэн бэ...?

985 онд Дорнод аймгийн 10 жилийн I сургууль,

1987 онд Москва хотын Залуучуудын дээд сургууль, эвлэлийн ажилтан,

1997 онд Энэтхэгийн эрх зүйн үндэсний их сургууль, эрх зүйч,

2000 онд Голландын Клингиндаелийн академи, дипломатч.

Ажилласан байдал:

1987-1989 онд Дорнод аймгийн Пионерийн зөвлөлийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч,

1990-1991 онд МХЗЭ-ийн гүйцэтгэх хорооны тэргүүлэгч гишүүн,

1991-1992 онд Монголын Залуучуудын холбооны хяналтын зөвлөлийн дарга,

1997-2000 онд Хууль зүйн яамны ахлах мэргэжилтэн, Олон улсын эрх зүйн тасгийн ахлагч, газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга,

2000-2004 онд Дорнод аймгийн Засаг дарга

2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд,

2013-2016 онд “Альтернатив энерги” ХХК-ний зөвлөх.

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон.

2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдон ажиллаж байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.65.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.