Улсын хууль, Засгийн шийдвэрийг УЛАНДАА ГИШГЭСЭН Увсын Засаг Ч.Чимэд даргад ХАРИУЦЛАГА ТООЦОХ мэдэлтэн алга!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-07-08

Ардын намын хатуу удирдлага дотор багтаж азаар аймаг удирдаж буй цөөн хэдэн дарга бий. Тэдний нэг нь Увс аймгийн Засаг дарга Б.Чимэд. Ер нь Ардчилсан намынхан сөрөг хүчний бодлогоо Засаг барьсан үедээ илт гаргадаг. Б.Чимэд дарга ч ялгаагүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бодлого шийдвэр, тогтоол, тэрчлэн УИХ-ын хуулийг ч үл тоогоод эхэлсэн. Ковидын үед Засгийн газраас баталсан 43-р тогтоолыг илт зөрчиж төсөв санхүүг хэмнэ гээд байхад л салхинд хийсгэх мэт үрж, цацсан баримтуудыг манай сайт өмнө нь хүргэсэн. Тэгвэл энэ удаад ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ зөрчсөн байж болзошгүй шийдвэрүүдийг хүргэе.

БАРИМТ НЭГ: УИХ-аас баталсан хууь бүх газарт ижил тэгш үйлчлэх ёстой. Уг хууль харин Увсын Засаг даргад бол хамаарахгүй бололтой. Төрийн хэмнэлтийн тухай хуульд “15.1.3.хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгохыг хориглосон” байдаг. Гэтэл төрийн хуулийг НОЦТОЙ ЗӨРЧИЖ 2022 оны тавдугаар сарын 04-ний өдөр Улсын Даян аварга цол хүртсэн Намсрайжавын Батсуурьт 10 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖЭЭ!

БАРИМТ ХОЁР: Түүнчлэн 05 дугаар сарын 25-нд захирамж гарган Татвар төлөгчдийн мөнгийг гадны зочид, төрийн сайд, дарга нарын аялал, амралтад ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛСАН байна. Тодруулбал БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга тэргүүтэй гадны төлөөлөгчдийн Хяргас нуурын эрэг дэх “ХЭЦҮҮ ХАД” амралтын баазад байрлуулж, хооллож ундлан, зугаацан цэнгүүлэхэд 2 сая 785 мянган төгрөгийг гаргажээ!!!

БАРИМТ ГУРАВ: Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг уурхайчидтай уулзах, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсоно гэх агуулгаар мөн л улсын хууль, Засгийн шийдвэрээ зөрчиж 2 сая 905 мянган төгрөг, Увс аймагт зам барих гадны зочидтой уулзаж, дайллага, гарын бэлэг дурсгал гардуулахад нэг сая 504 мянган төгрөгийг тус зориулалтын бусаар, хууль зөрчиж гаргасан байна.

Ц.Нямдорж сайд аа!! Засгийн шийдвэрийн эсрэг ДУНД ХУРУУ ГАРГАЖ, захирамж шийдвэр бүртээ хууль тогтоомж зөрчиж, хэдэрлэн тэрсэлдэж байгаа Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд нарт ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ бол татвар төлөгчдийн мөнгийг ШАГНАЛ УРАМШУУЛАЛ, БЭЛЭГ ДУРСГАЛ, ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАЖ АВАХАД үрээд дуусгах нь байна шүү!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.142.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.