Монгол эх орны алс зүүн хязгаар Сүхбаатар аймгийн удирдлагад ТӨРИЙН ХУУЛЬ хэрэггүй бололтой. Засаг төрийн хуулийг үл дагаж, хэт бие тоож байгаа бололтой. Тус аймгийн албан хаагчид эрүүл мэнд, аюулгүй байдалдаа ихэд анхаардаг бололтой. Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Ариунжаргал 2022 оны 03 дугаар сард тушаал гаргаж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 7,9 сая төгрөг төсөвлөж нийт Тамгын газрын нэг албан хаагчийг 150 мянган төгрөгөөр фитнес клуб, иог, усан спортоор хичээллэх зөвшөөрөл олгожээ.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-нд баталсан ХЭМНЭЛТИЙН ТОГТООЛД заасан “1.4. энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх” гэснийг ЗӨРЧСӨН.
Хаврын чуулган завсарлахаас өмнөхөн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нэгэн байнгын хорооны хуралдаан дээр Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг “Манай Завханы төрийн албаныхан бүгд илүүдэл жинтэй. Тийм учраас идэвхтэй дасгал хөдөлгөөн хийлгэж тураах гэсэн юм. 750 сая төгрөгийг яагаад төсөв суулгаагүй юм бэ” хэмээн хэсэг загнасан. Зарим аймгийн төрийн албаныхан гишүүндээ хандаж ТУРААХ ТӨСӨВ захиалж байхад СҮХБААТАР аймгийн дарга нар албан хүчээр МӨНГӨ ТӨСӨВЛӨЖ хууль дүрэм зөрчин ФИТНЕС КЛУБ, УСАН БАССЕЙНД явуулж байх жишээний.
Дараагий нэг зүйл хууль зөрчсөн шийдвэр 2022 оны 04 дүгээр сард УИХ-аар ёсчилон батлаж, улс орон даяар мөрдөж байгаа “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-н “1.4. энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байхыг” тус тус НАРИЙВЧЛАН ЗААЖ ХУУЛЬЧЛАН ХОРИГЛОСОН.
Гэтэл шинэ тутам эрчимтэй хэрэгжиж буй уг хууль Сүхбаатар аймгийн удирдлагуудад ТИЙМ Ч ЧУХАЛ БИШ БОЛОЛТОЙ. Учир нь улс орон даяар мөрдөж буй уг хуулийн хэдэн заалтыг ноцтой зөрчсөн захирамж гарган “АЙМГИЙН ШАГНАЛЫН НӨӨЦ ДУУССАН” хэмээн захирамжлахдаа татвар төлөгчдийн мөнгөнөөс 19 сая төгрөгөөр “ХҮНДЭТ ТЭМДЭГ” хэвлүүлэхээр болсон байна.
Энэ мэтээр ТӨРИЙН ХУУЛЬ, ЗАСГИЙН ТОГТООЛЫГ УЛААНДАА гишгэж байгаа ДАВАРСАН АЙМГИЙН ЗАДАРСАН ДАРГА НАРТ хариуцлага тооцоод ХАЗААРЛАЧИХ эрх мэдэлтэн ЭРХ БАРИГЧ НАМД даанч нэг алга байгаа нь тун хамарсалтай юмдаа хөөрхий!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин