Төсвийн мөнгөөр ТАНСАГЛАЖ суугаа Увсын Засаг Ч.Чимэд 60 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ, 600 саяын ХАДГАЛАМЖТАЙ болжээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-07-26

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн гарын хүн Увс аймгийг удирдан жолоодож байгаа. Чулууны Чимэд 2015 онд тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан. 2020 оны орон нутгийн сонгуульд цөөн хэдхэн хүний илүүтэйгээр Засаг удирдах эрхээ авсан юм.

Тэрбээр АТГ-т мэдүүлдэг хөрөнгө орлогоо 2020 онд 14 сая 296 мянга гэж мэдүүлсэн байдаг. Харин 2021 онд бараг 20 саяар өсгөж 33 саяын орлоготой болж. Гэр бүлийнхэн нь 2020 онд 53 саяыг олдог байсан бол 2021 онд 23 болж буурчээ.  Үйлчилгээний нэг байгууллага, нийтийн хоёр орон сууцтай бөгөөд зах зээлд 501 саяд хүрнэ гэж тооцож. Туулах чадвар сайтай, сүүлийн үеийн LX-350 машинаа 100 саяар үнэлсэн ба 75 сая үнэ бүхий үл хөдлөх, эзэмших эрхийн газартай гэжээ.

60 саяын үнэт эдлэлтэй, 608 саяын хадгаламжтай, бусдаас нэг сая төгрөгийн хадгаламжтай байна.. Мөн 249 сая төгрөгийн зээлтэй бол “Эмэгтэйчүүдийн амбулаторийн үзлэг”, “дэлгүүрийн жижиглэн худалдаа”, ”Зоогийн газар, цайны газрын үйлчилгээ” эрхлэх “БАЯНТУРУУН” ХХК-нийн тодорхой хувийг эзэшдэг байна.  Хувьдаа ийм хэмжээний хөрөнгөтэй ч Засаг даргын хувьд төрийн хуульд харшилсан, буруу зөрүү захирамж гаргаж Улсын хуулийг гууль болгож байгаа нэгэн юм. Бид түүний буруу зөрүү шийдвэрийн талаар өмнөх нэвтрүүлэг, нийтлэлээрээ хүргэсэн билээ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.132.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.