ОРХОН аймгийн хөгжил нь ГАЦАЖ Засаг нь ХӨЛЖЖЭЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-07-28

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн ачаар Монгол улсын гуравдах том хот болоод буй ОРХОН аймаг хөрөнгө оруулалтаараа ч, бие даан өрсөлдөх чадвараараа бусдыгаа манлайлдаг. Хөрөнгө санхүүгийн тал дээр санаа зовох зүйлгүй учир тус аймгийн удирдлагууд ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэгчийн үлгэрээр амьдардаг. Сүүлийн найман жилд МАН-ынхан Засаглаж байгаа энэ үед дарга даамлууд нь идсээр байгаад КОВИДЫН ХЭЦҮҮ үеэр аймгийн онцгой штаб нь МӨНГӨГҮЙ болчихсон гээд ядарсан иргэдээсээ гуйлга гуйсан удаатай. Сэмжидийн Батжаргал дарга нэгэн үе мөнгөгүй хэмээн шүүрс алдаж сууснаа бодвол одоо “ХААН ” мэт авирлаж, машины кабинаас наадмын нээлтийн рапорт сонсож, жагсаал удирдсан шиг л ПЭЭДЛЗЭЖ явна.

Төсвийн мөнгө уйлдаггүй гэгчээр Орхон аймгийн Засаг дарга “ноён” С.Батжаргал өөрийн гарын хүнтэйгээ нийлж хэрэггүй, ашиггүй тендер зарлаж, хууль зөрчсөн шийдвэрүүд гаргасан байдаг. Төсвийн хэмнэлтийн хуулийг илтэд зөрчин ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР БЭЛЭГ АВЧ, зочид буудалд зарцуулсан баримтууд олон. 50 сая төгрөгөөр ХУЦ УХНА худалдан авах тендер ч зарлачихсан тууж явсан. Тэрчлэн өөрийнх нь ажлыг дүгнэж шалгадаг аймгийн ИТХ-ын үйл ажиллагаанд ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ төсвийг ч Тамгын газраасаа гаргуулсан АВЛИГА, АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ удаа дараагийн буруу бодлого шийдвэрийг гаргаж байсан. Энэ мэтээр ТОМ ТОЛГОЙЛЖ, төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулж, ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨ “МӨЛЖИЖ” байгаа С.Батжаргал дарга хэдий хэмжээний хөрөнгөтэй вэ гэдгийг сонирхуулъя!!!

Авлигатай тэмцэх газарт бүртгүүлсэн өөрийн орлого нь 2019 онд 23 сая 923 мянга, 2020 онд 34 сая 337 мянга, 2021 онд 28 сая 151 сая болжээ. Нийтийн хоёр орон сууц, зуслангийн хоёр байшин, нэг өвөлжөө бууцаа 210 саяар үнэлсэн нь өмнөх оныхоос даруй 80 саяар өсжээ. Баян аймгийн Засаг дарга хэр нь ядуухан нэгний дүрд тоглож авто машингүй гэж бүртгүүлсэн байх юм. Харин ковидын жилд тэрбээр өөрийн мал аж ахуйгаа үлэмж өсгөөд амжиж. Тухайлбал 2019 онд 35 сая 900 мянган төгрөгийн үнэ бүхий 20 адуу, 17 үхэртэй байсан С.Батжаргал дарга ковидын жил буюу 2020 онд хурдан удмын долоон адуугаар сүргээ өсгөсөн аж. Харин өнгөрсөн жил аймгийнхаа онцгой штабт нэг ч төгрөггүй болчихлоо гэж уйлан донгодож байх зуураа 20 үхэр, 17 адуу нэмж худалдан авч нийт үнэлгээг нь 106 сая болжээ.

18 сая төгрөгийн ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ, 10 саяын 005га-2, 05га, 5га-1, 24м2-, 801м2-1 газруудыг тус тус эзэмшдэг. Дансандаа 13 саяын ХАДГАЛАМЖТАЙ, бусдаас 60 саяын АВЛАГАТАЙ, 18 саяын зээлээ 2021 онд 118 сая болгон өсгөсөн. Эрдэнэс Тавантолгойн ХХК-ийн 1072 хувьцаатай гэж мэдүүлжээ.

Гэвч нутгийн ардууд, түүний сайн мэдэх ойрын эх сурвалжуудын мэдээгээр АТГ-т мэдүүлээгүй нуун дарагдуулж, хуулийн цоорхой, эрх мэдлийн бяраа гайхуулан хувьдаа өргөө бариулж, ашиг олдог хэд хэдэн бизнес байдаг гэдгийг онцлон дурдах нь зүйтэй!! Удирдаж буй аймгийнх нь иргэд ХОНОГИЙН ХООЛОО яая гэж арай ядан аж төрж байхад Засаг ноён С.Батжаргал ХУРДАН УДМЫН АДУУГААР хөрөнгөө нэмж аархаж байгаа нь ШУДАРГА ЁСОНД нийцэхгүй байна!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.167.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.