ТЭРБУМ ТЭРБУМЫН хөрөнгөтэй ч ТӨРӨӨС “ХУМСАЛЖ”, ТӨСВӨӨС “ХАЛБАГАДДАГ" Ч.Номин сайд!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-07-29

Телевиз, хэвлэлийн салбарт хүч үзэж байснаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эрх мэдлээр крандуулж шууд төрийн сайд болчихсон баян айлын эрх охин Чинбатын Номин. Хэмжээлшгүй их хөрөнгөтэй ч идэж ууж ханадаггүй гэдгээрээ алдаршсан “ГАЦУУРТ”-ын Б.Чинбатын охин Соёлын яамыг ёстой самарч байгаа нь нууц биш. Өч төчнөөн тэрбумаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” энгийн иргэд ойлгохгүй зүйл ярьж нэг хэсэг “шоу”-даад амжсан. Тэгээд нам гацсан. Хөөрхий зайлуул ямар ч дэмжлэг туслалцаагүйгээр харь оронд урлагийн буянаар бор зүрхээрээ тодорч гарсан “HU” хамтлаг, дуурийн Г.Ариунбаатар нарын амжилтыг Соёлын яамны ажил мэтээр ярьж ойлгуулан, зураг дүрсийг нь ашигладаг ЯДМАГХАН АРГАТАЙ  төрийн яам. Мэдлэг туршлагагүй, мэргэжлийн бус сайд, хууль бусаар томилогдсон, төрийн албаны туршлагагүй Төрийн нарийн бичгийн даргатай юм чинь ИЙМЭРХҮҮ байх нь ойлгомжтой.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт УРИЛГАГҮЙ ЗОЧИН болж очсон Соёлын сайд Ч.Номин улам ч барьцаа ахиулж МАН-ын бага хурлын гишүүн болчихсон. Нэгэнт л энэ намын гишүүн, сайд болчихсон учир СУУДЛААСАА бууж огцорно гэж байхгүй. Тэгвэл ганхашгүй суудалд БЯРАЛХАН, БАЯРЛАН СУУГАА хатагтай Номин ямархан хөрөнгөтэйг сонирхуулъя!!! 2021 оны 01 дүгээр сард Соёлын сайд болсон тэрбээр АТГ-т мэдүүлсэн хөрөнгөөрөө танхимынхаа нөхдийг тэргүүлж ч мэдэхээр байна.

Өөрийн орлого нь жилд 235 сая төгрөг. Найман ОРОН СУУЦ, гурван авто зогсоол, өвөлжөө, хаваржаа зэргээ 11 тэрбум, 458 саяар тооцсон байна. Toyota, Land Cruiser 80, Toyota, Alphart, Porsche, Cayenne, Mercedes Benz, G 55 AMG, Nissan, Patrol төмөр хүлгүүд нь 1 тэрбум 124 саяын үнэлгээтэй аж. 13 сая төгрөгийн үнэ бүхий -3550м2, 625м2 газруудыг эзэмшдэг. 750 саян ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ, бусдаас 22 тэрбум 328 саяын авлагатай, дотоодын банканд 4.1 тэрбум, гадаадын банканд 1,1 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 9,3 тэрбумын ЗЭЭЛТЭЙ гэж бүртгүүлжээ.

Булган Ундрага ХХК, Түмэн шувуут ХК, Сэнтрал Экспресс Си ви ЭС ХК, Монос хүнс ХК, Тэнгэрлэг медиа групп ХК, Говь ХК, Эрдэнэс таван толгой ХК, Ард Бит ХК, скинни констракш ХХК, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Номсис ХХК, Ард кредит ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Ард даатгал ХК, Хорин Мянган зүрх сан, Монголын телевизүүдийн Чуулган, Ай Ти Би консалтинг ХХК, Веп Энтертайнмент ХХК, Воркшоп ХХК, Скинни ХХК, Арри Монгол ХХК, Волю Плас ХХК, Ори Студиос ХХК, монимэйшн ХХК зэрэг Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт хийсэн байна.

Энгийн иргэд эмийн мөнгөгүйгээсээ болж ковидын халдвараар өвдөж 2100 гаруй хүн НАС БАРСАН. Гэтэл Ч.Номин сайд татвар төлөгчдийн 10 ТЭРБУМААР НААДАМ ХИЙНЭ гээд ичих ч үгүй улайрч явсан удаатай. Монгол төрийн босго өндөр байх ёстой. Хэт баяжиж хэдэн тэрбумын хөрөнгө хураачихсан энэ мэт туршлагагүй, мэдлэггүй сайд нараа байранд нь тавьж, иддэг сувьдаг сэтгэлгүй итгэлтэй мэддэг, чаддаг зүйлтэй МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН хүчнээр СОЁЛЫН САЛБАРАА жолоодуулмаар байна. ТЭРБУМ ТЭРБУМЫН хөрөнгөтэй байж ТӨРӨӨС “ХУМСАЛЖ”, ТӨСВӨӨС “ХАЛБАГАДАХ” ямар шаардлагатай юм бэ! Ч.Номин сайдаа!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.194.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.