Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Өөрөөр хэлбэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Лувсанцэрэнгийн Энх-амгалангийн АЖЛЫГ ЖИНХЭНЭ ШАЛГАНА гэсэн үг. Олны дунд ямагт магтуулдаг, далайцтай сайн бодлого гаргадаг хэмээн салбарынхандаа сайшаагддаг энэ эрхэм үнэхээр оновчтой зөв бодлого хэрэгжүүлсэн эсэх нь намар есөн сард танигдана. Ямартай ч цэцэрлэгийн насны хүүхдүүд ГЭРТЭЭ ЦООЖЛОГДОЖ ҮЛДЭХГҮЙ гэдгийг амласан. 200 тэрбум төгрөгөөр шинэ цэцэрлэг барьж бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулж, Ковидын улмаас хоёр жилийн хичээлийн хоцрогдолд орсон 174 мянган хүүхдүүдийн хоцрогдлыг арилгах бодлогыг хамгийн түрүүнд хэрэгжүүлнэ гэсэн.
Дэлхийн банктай хамтарч хийсэн судалгаагаар нийт 2 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хохирол ирээдүйд үүссэн болохыг тооцоолж гаргасан. Угаас хоцрогдолтой, алдаатай явж ирсэн боловсролын салбарынханд энэ нь том дарамт болох нь ойлгомжтой. Дээр нь багш нарын цалин бага, ажил их гээд жил бүр жагсаал хийдэг. Асуудал ихтэй энэ салбарыг удирдах даалгаварыг энрхий хайрт МАН-аасаа авсан хүн бол Хөвсгөл нутгаас олонтаа сонгогдсон “MCS” –ийн Л.Энх-амгалан гишүүн.
Монголын бизнесийн толгой компанийг нэг хэсэг удирдаж босс нь явсан эрхэм улстөр гэх гэм хортой баячуудын тоглоомоор тоглож сайн муу нэр хоч зүүгээд 10 гаруй жилийг үзчихсэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хэлдэгээр ёстой мөнгөний шунал, хар хор нь арилчихсан нэгэн. Тэрбээр өнгөрсөн 2021 онд АТГ-с гаргасан төрийн өндөр албан тушаалтны ХОМ-тээ нийт орлого нь 2020 онд 8 тэрбум 592 сая 836 мянга 610 төгрөг гэж мэдүүлсэн бол 2021 онд, 9 тэрбум 342 сая 434 мянга 160 төгрөг болж өссөн байна. Цар тахлын эхэн үе гарч эрчээ авсан тус жилд улс орон даяар санхүүгийн хүнд цохилтод орж, иргэд уух эмийн мөнгөгүй бадар барих болсон. Гэтэл энэ жил эрхэм сайлын орлого 749 сая 597 мянга 550 төгрөгөөр нэмэгдсэн нь ихээхэн анхаарал татаж байна.
Учир нь цаг үе хүнд албан байгууллага, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэр ч ажилчдадаа цалин хөлсийг нь өгч чадахгүй, цомготгох талаар ярьж сууцгааж байсан хүнд цаг үе одоо ч дээрдсэн зүйлгүй. Л.Энх-Амгалан сайд нэг амины орон сууц, хоёр нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалтын орон сууцтай бөгөөд эдгээрийн нийт үнэ 4 тэрбум 462 сая 333 мянган төгрөг аж. Жийп болон туулах чадвар өндөр Lexus 570 маркийн нэг машинаа 300 саяар үнэлсэн. Мал аж ахуй болон үл хөдлөх хөрөнгө, газаргүй ч нэг тэрбум 654 сая төгрөгийн үнэт эдлэлтэй аж. Бусадаас 4 тэрбум 905 сая 373 мянга 150 төгрөгийн авлагатай ч 244 сая төгрөгийн өр зээлтэй гэж мэдүүлжээ. Харин түүний хадгаламж дах мөнгө 2020 онд 67 сая 344 мянган төгрөг байсан бол өнгөрсөн 2021 онд 14 сая 356 мянга 870 төгрөг болтлоо буурчээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин