Говьсүмбэрийн Засаг дарга Г.Батзам Л.Энх-Амгалан сайдад зориулсан ТУСГАЙ ХҮЛЭЭН АВАЛТАД 1,1 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-08-04

Монгол Улсын Их хурлаас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар Төрийн өндөр дээд албан тушаалтнууд гадаад болон дотоод томилолт хийхдээ элдэв хүлээн авалт хийх, архи дарс уухыг хориглох, тэрчлэн татвар төлөгчдийн мөнгөөр бэлэг дурсгал худалдан авахыг хатуу хориглосон. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.7.байгууллагын төсвөөр согтууруулах ундаа худалдан авах, 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх гэж тусгайлан заасан.

Үндсэндээ УИХ-ын гишүүд, сайд дарга нар аймаг орон нутагт ажиллахдаа хүлээн авалт хийлгэхгүй, бэлэг дурсгал авахгүй байхыг хуулиар хориглочихсон байна. Гэтэл Говьсүмбэр аймгийн Засаг дарга Д.Батзам тэргүүтэй нөхдүүд хуулийг үл хэрэгжүүлэн ТӨСВИЙН МӨНГӨӨР АРХИДАЛТ, ХҮЛЭЭН АВАЛТ зохион байгуулж улмаар бэлэг дурсгал өгсөн байна.

МАН-ын даргаа, Ерөнхий сайдаа энэ мэтээр хууль зөрчиж байгаа аймгийн Засаг дарга, Засгийн газрын гишүүн хоёртоо ХАРИУЦЛАГА ТООЦОЖ сануулах арга хэмжээ авахгүй бол төрийн хууль чинь гууль болж, хэн ч тоодоггүй ХОГ БОЛОХ нь байна шүү!!!

БАРИМТ: 2022 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн А/178 захирамжаар Боловсролын сайд Л.Энх-Амгаланг орон нутагт ажиллах үйл ажиллагааг зохион байгуулж, хүлээн авахад ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 1 САЯ 121 мянган төгрөгийг УУЖ ИДЭХ, ХООЛ УНДАНД зарцуулсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.209.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.