Налайхын ИТХ-ын төлөөлөгчид төсвийн мөнгөөр ТУРК улсад аялах зуур хүүхдүүд УУРХАЙН НҮХЭНД АМЬ ЭРСЭДЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-08-05

Нийслэлийн Налайх дүүргийн удирдлагууд манай төсөв хүрэлцэхгүй байна хэмээн НИТХ-аас 4,3 тэрбумын татаас авсан. Гэтэл тэд төсвийг зориулалтын бусаар зарцуулж, АЯЛАЛ ЗУГААЛГАНД зарцуулж байна. Налайх дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяагийн А/29 тоот захирамжаар тус дүүргийн НИТХ дахь 25 төлөөлөгчид тус бүр  гурван сая төгрөг олгож Турк улс руу туршлага судлах зорилгоор 2022 оны 04 дүгээр сард Турк улс руу аялуулсан байна. Зарим төлөөлөгчид нь үүнийг үнэн хэмээн батлаж, гэр бүлийнхээ хүмүүсийг дагуулж явсан гэдгээ ч хэлэв. 

Гэтэл налайхын уурхайн ухсан нүхэнд өсвөр насны хоёр хүүхэд унаж, амьсгал нь боогдож нас барсан. Үүнийг дүүргийн удирдлагууд мэдээгүй бөгөөд хүүхдүүд амь насаа алдсаны дараа онгорхой нүхийг нь шороогоор дүүргэж булсан аж.  Ийнхүү иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, бүрдүүлж чадаагүй дүүргийн удирдлагууд зугаалж, цэнгэхийг л урьтал болгосон нь харамсалтай

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.214.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.