Л.Энх-Амгалан: Цоожтой хаалганы цаана үлддэг байсан 34 мянган хүүхэд бүгд ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАНА!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-08-10

Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас “цэцэрлэгийн бүртгэл, цахимжуулалт”-ын талаар мэдээлэл хийлээ. Сайд Л.Энх-Амгалан ярихдаа “Энэ жил гэртээ нэг ч хүүхэд цоожлогдож хоцрохгүй. Бид Нийслэлийн бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Үүний тулд Засгийн газраас төсвийн тодотголоор 100 тэрбум, Нийслэлээс 100 тэрбумын санхүүжилт босгосон. Бид судлаад цэцэрлэггүй хоцордог, сугалаанд оролцдог 34 мянган хүүхдийг бүгдийг нь сургуулийн өмнөх боловсролд хамруулахаар болсон. Хувийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, шинээр цэцэрлэг байгуулах, гэр цэцэрлэг ажиллуулах, хүүхэд харах үйлчилгээг нэмэх, байгууллагын цэцэрлэгт хамруулах гэх мэт долоон арга хэмжээг авч үзсэн. Түүнчлэн хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд цэцэрлэгийн эрхлэгчид АВЛИГА ӨГДӨГ сүлжээг устгасан. Энэ жилээс нэг ч хүүхэд сугалаанд орохгүй. Аяндаа бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулчихаар ЗАМЫН ТҮГЖРЭЛ ч бас тодорхой хувиар буурна гэж тооцсон. Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Багахангай, Хан-Уул дүүргийн удирдлагуудын хичээл зүтгэлийн үр дүнд тус дүүргийн хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдсэнд талархал илэрхийлье” гэдгийг тэрбээр онцоллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.125.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.