Дарханы замыг ХАР ТОЛГОЙГООРОО хариуцсан Л.ХАЛТАР сайд хувьдаа ХОЁР АВТО ЗОГСООЛ, ДӨРВӨН ОРОН СУУЦТАЙ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-08-11

Шинэ үеийн Засгийн газарт суудал нь өнцөгдөж, мэнгэ нь голлочихсон мэт хариуцсан салбарт нь асуудал үүсэж, Ерөнхий сайдынхаа чихнээс хонх уядаг ганц нь Л.Халтар сайд болчхоод буй. Л.Энх-Амгалан гишүүний үед эхлүүлж тууз хайчилсан Дарханы замд ёстой жинхэнэ ҮЙЛИЙН ҮРЭЭР холбогдсон хүн бол тэр. Дайран дээр давс гэгчээр Хятад ажилчид ч ёстой чангалж байгаа. Уг нь энэ замыг Л.Халтар сайр ХАР ТОЛГОЙГООРОО ХАРИУЦАЖ, хугацаанд нь ашиглалтад оруулж чадахгүй бол ОГЦОРНО гэж байсан ч гүрийгээд л байгаа.

Манай улсын тээвэр ложистик урд хөршөөс шууд хамаарлтай учир Тяньжин боомтод одоо хүртэл ачаа бараа гацсан хэвээрээ. Эрээний хил, Замын-Үүд боомт ч бөөн будлиан. Нүүрс тээврийн жолооч нар уурсан мэдэгдэл хийж, салбарын сайдынхаа толгойг нь нүүрсээр хагалчих шахам хэсэг шавдуулав. Муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгчээр арай ядан хүчээр явуулж буйДарханы зам нь хүчтэйхэн борооны ая даахгүй ховхорч унаад шившиг болгохын сацуу хуучин төмөр зам нь усанд урсаж, вагон осолдож хөөрхийг ёстой бажигдуулав. Дарханаас сонгогдсон Г.Дамдинням, Чингэлтэйн Т.Аюурсайхан, Увсын Ч.Хүрэлбаатар нарын гишүүд “АЖЛАА МЭДЭХГҮЙ, ЧАДВАРГҮЙ Л.ХАЛТАР САЙД ТА ОГЦОР” гэдэг үгийг хэлж дарамталсаар байгаа. Ахиад алдаа гаргаж, салбарт нь ямар нэг муу зүйл тохиолдвол ХААЛГАА ХААГААД ЯВАХААС өөр сонголт түүнд үлдээгүй.

Олны хэм ам, шүүмжлэлийн гал дундуур алхаж яваа эрхэм сайд ямархан хөрөнгө мөнгө, бэл бэнчинтэй вэ гэдгийг сонирхож үзье. Тэрбээр 2021 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-тээ жилд 64 сая 167 мянган төгрөгийн орлоготой гэжээ. Амины нэг, нийтийн хоёр, зуслангийн нэг орон сууц, хоёр авто зогсоолоо нийтэд нь 719 сая төгрөгөөр үнэлсэн байна. 22 сая төгрөгийн үнэ бүхий эзэмших 1 га газартай, 78 саяын үнэт эдлэлтэй, 219 сая 358 мянган төгрөгийн ХАДГАЛАМЖТАЙ бусдаас 315 сая төгрөгийн АВЛАГАТАЙ байна.

2008 онд М.Батбилэгийн хамт үүсгэн байгуулж байсан “ГАДААД ХУДАЛДАА, ГАЗАР ТАРИАЛАН” –ийн “АРГАЛАНТ АТАР” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг аж.  2019, 2020 онуудад хөрөнгө орлогодоо бүртгүүлж байсан “ТИ ЭФ ТИ” ХХК, “Монгол чихэр кордораци” ХХК-уудаа энэ удаад хасуулжээ.  

Өнгөрсөн хаваржин чичлүүлж, бичүүлсэн “ТЭЭВЭР ЗУУЧИЙН МАФИ” гэгчийг сайдын хүү Х.Нямдорж нь удирддаг гэсэн албан бус мэдээлэл бий. Тэрбээр Ишбэлийн Шатархүүтэй хамтран “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” гэх нэртэй төрийн бус байгууллагыг 2014 онд байгуулсан байдаг. Энэ компаниараа дамжуулан Замын-Үүдээр орж ирсэн ачаа барааг хамдаг, өндөр үнэ тогтоодог тухай хэвлэлүүд нэг биш удаа бичиж байсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.73.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.