М.Батжаргал даргаа!! Бөх хүн ХУУЛИЙН ДЭЭР ГИШГЭЖ, ХУУЛЬ БУСААР ДЭВДЭГГҮЙ юм шүү!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-08-12

Аливаа аймаг, хотыг инженер, эдийн засагч, хуульч мэргэжилтэй хүн удирдвал хөгжил дэвшил, цэцэглэлт нь хурдан явна гэсэн дэлхийн драктик байдаг. Манай улсын хөгжил гацаж, зам нь түгжирч байгаа нь үндсэндээ БӨХ ДАРГА НАР УДИРДАЖ байгаатай шууд холбоотой. Улаанбаатар хотын улсын аварга Д.Сумъяабазар удирдаж байгаа. Удахгүй бид нам гацна. Архангай аймгийг улсын харцага М.Батжаргал даргалж буй. Ардчилсан намын хэрүүлтэй тамга хүлээж авсан тэрбээр бараг л эрх баригч МАН-руу урваад орчихсон гэхэд хилсдэхгүй. Учир нь намынхаа хамаг бүдүүн дарга С.Эрдэнээд гурван удаа хөөгдөж, намаасаа хасагдчихсан нэгэн.

Бөх хүн улстөр лүү орно гэдэг бол цаагуураа “юм зохицуулна” л гэсэн үг. Яг л наадмын даваагаа мөнгөөр наймаалцдаг шиг. Хамгийн энгийн жишээ л гэхэд ЦАХИР СУМАА ух гээд уул уурхайн компанид өгчихсөн түүнээс илүү их зүйл хүсээд найдаад хэрэггүй. УИХ-аас саяхан “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ “ баталсан. Энэ хуулиар төсвийн мөнгөөр гадны зочид хүлээж авах, улмаар бэлэг дурсгал өгөхийг хориглочихсон. Цагаан дээр хараар бичиж, цаасан дээр тамгалчихсан хуулийг харамсалтай нь Архангайн Засаг дарга нь илт зөрчиж байна.

Тодруулбал 2022 оны 06 дугаар сарын 17-нд А/432 тоот захирамжаар ХУУЛЬ ЗӨРЧИЖ 3 сая 342 мянган төгрөгийг ХБНГУ-ын Конрад Аденауер сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Виктор Франк, Ази номхон далайн бүс нутаг хариуцсан  төлөөлөгч Грабов нарыг айчлалд зарцуулжээ.

БАРИМТ: 2022 оны 06 дугаар сарын 21-нд А/441 тоот захирамжаар “ГАЗРЫН ДИВААЖИН МИНИЙ НУТАГ” сэдэвт хөтөлбөрт 12 сая төгрөг зарцуулсан байна. Гэвч Архангайнхан газрын диваажин болж хөгжөөгүй

БАРИМТ:  Мөн оны 06 дугаар сарын 29-нд А/478 тоот захирамжаар 3 сая 830 мянган төгрөгөөр СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН байна.

Дээрх зардлууд нь бүгд ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 15.1.7.байгууллагын төсвөөр согтууруулах ундаа худалдан авах, 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх гэснийг тус тус ЗӨРЧЖЭЭ!! Хуульгүй дор хулгай, мэдлэггүй дор боол гэж үг бий. Даварсан даргад даруулга хэрэгтэй байна Ц.Нямдорж сайдаа!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.190.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.