С.Магнайсүрэн даргын ХУУЛЬ ЗӨРЧИЖ зүтгүүлсэн 4 тэрбумын үнэтэй БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ үзье!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-08-12

Барилга хот байгуулалтын яамнаас байс гээд л өндөр дүнтэй тенер зарлаж, ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН байгуулна гэдэг. Гэвч нүдэнд харагдаж гарт баригдах нь ховор. Гурван сар гаруйн өмнө УИХ-аар ёсчлон баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуульд “13.4.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад дараах зүйлсийг тусгахыг хориглоно гэсэнд  13.4.1.орон нутгийн нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, хаягжуулалт, гэрэлтүүлэг, тохижилт хийхийг хязгаарласан байна.

Гэтэл барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн 2022 оны 07 дугаар сарын 08-ний өдөр 2022/393 тоот гэрээгээр нийт 3 тэрбум 821 сая 986 мянга 133 төгрөгийн өртгөөр ЧИНГЭЛТЙЭ ДҮҮРЭГТ  “БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН, НОГООН БАЙГУУЛАМЖ, ТОГЛООМЫН ТАЛБАЙ” байгуулах ажлыг 2022 оны 07 дугаар сарын 01-нд эхлүүлж 2022 оны 10 дугаар сарын 01-нд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр байгуулжээ. Уг төслийн нийт өртөг нь гурван тэрбум 821 саяын төсөвтэй ч 2022 онд олгох төсөв нь дөрвөн тэрбум төгрөг юм. Үндсэн үнэнээс 179 сая төгрөгийн төсөв илүү олгожээ.

Бодоод үзье. Монгол улсад, тэр дундаа УЛААНБААТАР хотод ДӨРВӨН ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН байгуулагдана гэдэг том ажил. Гэхдээ яг хаана баригдаж байгаа нь тодорхойгүй байна. Хэрэв үнэхээр ажил хэрэг болчихвол тэрхүү цэцэрлэгт хүрээлэнг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн НЭРЭМЖИТ болговол зохилтой мэтээ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.252.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.