"ГЁТЕ" сургуулийн хувьсах зардал 107 саяар НЭМЭГДЖЭЭ
Сэдэв, асуудал
/
2022-08-12

Хувийн болон улсын сургуулиудаас олон улсын хөтөлбөртэй сургууль цөөн. Энэ удаагийн мэдээллээр Герман, Кембриж, Монголын ерөнхий боловсролын сургалтын гурвалсан хөтөлбөртэй  Гёте олон улсын дунд сургуулийн хувьсах зардлын мэдээллийг танилцуулъя.

Гёте олон улсын дунд сургууль  нь Баянзүрх дүүргийн 25-р хороонд байдладаг. Өөрийн сургуулийн хичээлийн байрандаа 800 гаруй сурагч, 81 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тус сургууль анх 2002 онд үүсгэн байгуулагдаад 20 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

Гёте олон улсын дунд сургуулийн 2021 онд улсаас авсан хувьсах зардал:

-2021 оны нэгдүгээр улиралд – 36 сая 782 мянга 400 төгрөг

-2021 оны хоёрдугаар улиралд – 60 сая 981 мянга 200 төгрөг

-2021 оны гуравдугаар улиралд -78 сая 164 мянга 700 төгрөг

 

Гёте олон улсын дунд сургуулийн 2022 онд улсаас авсан хувьсах зардал:

-2022 оны нэгдүгээр улиралд – 67 сая 716 мянга 300 төгрөг

-2022 оны хоёрдугаар улиралд – 137 сая 788 мянга 100 төгрөг тус тус авчээ.

Тус шилэн дансны мэдээллээс Гёте олон улсын дунд сургуулийн өнгөрсөн онд улсаас авсан нийт хувьсах зардлын санхүүжилтийг тооцвол нийт 175 сая 928 мянга 300 төгрөг болно.  Харин энд оны эхний хоёр улирлын байдлаар авсан хувьсах зардлын нийт санхүүжилт 205 сая 504 мянга 400 төгрөг болж байна. Энэхүү дүнгээс харахад өнгөрсөн онд авсан нийт санхүүжилтийн тоо энэ оны эхний хоёр улиралд авсан санхүүжилтаас 29 сая 576 мянга 100 төгрөгөөр илүү байна. Үүнийг нарийвчлан өнгөрсөн оны эхний хоёр улирлын санхүүжилтийг энэ оны эхний хоёр улирлын санхүүжилттай харьцуулъя. Өнгөрсөн оны эхний хоёр улирлын санхүүжилт нийт 97 сая 763 мянга 600 болно. Энэ нь Гёте сургуульд улсаас өгсөн хувьсах зардлын санхүүжилт өнгөрсөн оныхоос 107 сая 740 мянга 800 төгрөгөөр илүү байна гэсэн үг юм.

www.ulsturch.mn сайт бусад сургуулийн хувьсах зардлын талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.190.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.