Хэмнэлтийн хуулиа зөрчиж ТӨСВИЙН МӨНГӨӨР ХЯТАД бараа авсан ИНЕГ-ын дарга С.Мөнхнасанд ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-08-13

Хувь хүн биш ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ ШУДАРГА НИЙГМИЙН БҮТЭЭНЭ гэж эрх баригч хүчин тунхаглаад буй. Нийгэм, олон нийт ч ийм зүйлийг хүлээж байгаа нь дамжиггүй. Гэвч намын буянаар томоохон агентлаг толгойлж байгаа зарим дарга нар төрийн хуулийг үл хэрэгжүүлэн “том толгойлж” байгаа нь хачирхалтай. 2022 оны 04 дүгээр сарын 29-нд Монгол Улсын Их хурлаас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийг хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн өдрөөс бүх шатны төрийн байгууллагууд дагаж мөрдөх хуультай. Иргэний нисэхийн Ерөнхий газрын удирдлагуудад дээрх хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Тэд улсын хууль, Засгийн шийдвэрээс давсан гэрээ хийж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ дэмий зүйлд зарцуулж, ядарсан иргэдийнхээ ХӨЛСИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ байгаа нь харамсалтай!!

Тодрулубал “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-д 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх; 15.2.4.бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийг байгууллагын дотоод сүлжээнд цахим хэлбэрт шилжүүлэх зэргээр бичгийн цаас, хувилагч, хэвлэгчийн хорны зардлыг хэмнэх гэж заасан. Энэ хуулийн заалтыг ИНЕГ-ын удирдлагууд ХЭРХЭН ЗӨРЧИЖ БАЙГААГ БАРИМТААР ХҮРГЭЕ!!

БАРИМТ: ИНЕГ-ын удирдлагууд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ИНЕГ/УЗ/02/2022 тоот гэрээ байгуулж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 38 сая 546 мянган төгрөгөөр БНХАУ-д үйлдвэрлэсэн ПРИНТЕРИЙН ХОР, СЭЛБЭГ ХЭРЭГСЭЛ худалдан авсан.

БАРИМТ: ИНЕГ-аас “ШУНХЛАЙ ТРЕЙДИНГ” ХХК-тай /ИНЕГ/УЗ/03/2022/ тоот гэрээ хийж НЭГ ТЭРБУМ 455 сая, 736 мянган төгрөгөөр АИ-92 болон ДИЗЕЛЬ ТҮЛШ худалдан авч нөөцлөх гэрээг байгуулсан.

БАРИМТ: ИНЕГ нь “МОНМИЙТ ТРЕЙД” ХХК-тай /ИНЕГ/УЗ/68/2022/ тоот гэрээ байгуулан 85 сая 619 мянга 700 төгрөгөөр 1 кг- 10 мянга 461 төгрөгөөр тооцож 2632 кг үхрийн мах, нэг килогармм нь 7 мянга 800 төгрөгийн үнэ бүхий ХОНИНЫ МАХ 6101 кг-ийг тус тус худалдан авчээ!!

БАРИМТ: 2022 оны 05 дугаар сарын 23-нд “Офис мэйт Саплайер” ХХК-тай гэрээ хийж 38 сая 900 мянган төгрөгөөр БНХАУ-д үйлдвэрлэсэн БИЧГИЙН ЦААС худалдан авчээ!!

С.Мөнхнасан даргад Засгийнхаа бодлогыг сөрж нүүх эрх танд байхгүй! Хуульд нийцүүлж ажиллах нь таны үүрэг. Чадахгүй бол ЧАДДАГ НЭГЭНД нь тамгаа шилжүүлээд өгөх хэрэгтэй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таныг ХУУЛЬ БИЕЛҮҮЛЖ АЖИЛЛАХЫГ ШААРДСАН. Хэрэв чадахгүй байвал АЖЛАА ӨГӨХИЙГ Ч АНХААРУУЛСАН. Татвар төлөгчид төлсөн татварын мөнгөө хэрхэн зарцуулж байгааг хянаж чадахгүй ч тэдний нүд чих болсон хэвлэлийн байгууллагынхан ХЯНАЛТ ТАВЬДАГ ГЭДГИЙГ та анхаарна биз дээ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.93.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.