“Оюунлаг сургууль” энэ онд УЛСЫН ТӨСВӨӨС 532 сая төгрөг авчээ!!!
Сэдэв, асуудал
/
2022-08-16

Монгол улсын хэмжээнд боловсролын үйл ажиллагаа явуулж байгаа нийт 166 хувийн сургууль байна. Хувийн сургуулиуд анх үйл ажиллагаа эхлүүлэхдээ улсаас бус өөрсдийн хөрөнгөөр бие даан сургууль байгуулдаг. Тэгвэл энэ удаагийн мэдээллээр түрээсийн байрнаас үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Оюунлаг” сургуулийн, хувьсах зардлын талаарх мэдээллийг хүргэе.

“Оюунлаг сургууль” анх 2000 онд үүсгэн байгуулагдсан. Математик, гадаад хэл, мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай. Сургуулийн нэгдүгээр ангийн төлбөр л гэхэд зургаан сая 500 мянган төгрөгөөс эхэлнэ. Тэгвэл “Оюунлаг сургууль”-ийн хувьсах зардлын мэдээллийг танилцуулъя.

Оюунлаг сургуулийн 2021 онд улсаас авсан хувьсах зардлын санхүүжилт:

2021 оны нэгдүгээр улиралд: 135 сая 430 мянга 800 төгрөг

2021 оны хоёрдугаар улиралд:224 сая 911 мянга 600 төгрөг

2021 оны гуравдугаар улиралд: 282 сая 352 мянга 600 төгрөг

Оюунлаг сургуулийн 2022 онд улсаас авсан хувьсах зардлын санхүүжилт:

2022 оны нэгдүгээр улиралд: 170 сая 917 мянга 900 төгрөг

2022 оны хоёрдугаар улиралд: 361 сая 769 мянга 700 төгрөгийн санхүүжилтийг тус тус авчээ.

2021 оны эхний гурван улирлын нийт төсвийн санхүүжилт  642 сая 695 мянга болж байна. Харин энэ оны эхний хоёр улирлын төсөв нийт 532 сая 687 мянга 600 төгрөг байна. Төсвийн санхүүжилтийн зөрүүг гаргах үүднээс 2021 оны эхний хоёр улирал, энэ оны эхний хоёр улирлын хувьсах зардлын санхүүжилтийг харицуулъя.

Өнгөрсөн оны эхний хоёр улирлын төсөв нийт 360 сая 342 мянга 400 төгрөг болно. Тус хувьсах зардлын санхүүжилтийн дүнгээс харахад энэ оны төсөв 172 сая 345 мянга 200 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Хувийн сургуулиудад хуваарилагдаж байгаа хувьсах зардлын мөнгө жилээс жилд нэмэгдэж байгааг тус сургуулийн мэдээлэл болон өмнө мэдээлсэн бусад сургуулийн хувьсах зардлын талаарх мэдээлэл харуулж байна.

www.ulsturch.mn хувийн сургуулиудын хувьсах зардлын зардлын талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.161.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.