Залуучуудын “АЖЛАА ХИЙ” тайван жагсаал Засгийн газрын “түргэн авахуулж” чадсан. Сүхбаатарын талбайг бүрхсэн залуучуудын зүгээс төрийн өндөрлөгүүдэд хаягласан“ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛ” гэсэн шаардлага нь байндаа тусчээ. Энэ хүрээн төсвийн тодотголын хүрээнд 100 тэрбум, Нийслэлийн төсвийн тодотголын хүрээн 100 тэрбум нийт 200 тэрбумаар цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхийг Боловсролын сайд болон хотын дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болгосон.
Тэд ч ажлаа сайн хийж хувийн цэцэрлэгийг дэмжих, улсын цэцэрлэгийг өргөжүүлэх, цомцог гэр бий болгох, хүүхэд харах үйлчилгээг сайжруулах гэх мэтээр бүхий л шийдэл, гарц гаргалгааг олж хайж цоожтой хаалганы цаана үлддэг 34 мянган хүүхдийг ямартай ч бүгдийг нь ЦЭЦЭРЛЭГТ БҮРЭН ХАМРУУЛНА гэдгээ танилцуулсан.
Нэг анхаарал татсан зүйл нь ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ Ч БАС 15 ОРЧИМ ХУВЬ БУУРУУЛНА гэж тооцсон байдаг. Нийслэлийн авто замын түгжрэлд сургууль, цэцэрлэгийн хүүхдээ хүргэж өгөх, авахаар замын хөдөлгөөнд оролцдог эцэг эхчүүдийн тээврийн хэрэгсэл жин дардаг. 10 хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөн эрс нэмэгджээ. 20 минутын дтор алхаад хүрэх газарт машинтайгаа хоёр цаг түгжирч байгаа.
Тэгвэл Боловсролын сайд, хотын орлогч нарын ДЭВШҮҮЛЖ БУЙ бодлого хэр оновчтой байх бол!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин