Улаанбаатарын УТААГ ЯЛСАН “МИКРОНЫ БОСС”- Ж.Батбаясгалан даргын  орлого  КОВИДЫН ХОЁР ЖИЛД огцом нэмэгджээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-08-21

Улаанбаатар хотын хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чухал үүрэг хүлээсэн байгууллага бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал юм.  2020-2024 онд Нийслэлийн бүхий л асуудлыг Ж.Батбаясгалан даргын удирдсан энэ хурал шийднэ гэсэн үг. Түүний хувьд ёстой л өсөн дэвших шат буюу мерит зарчмаар авирсаар яваад хурлын дарга хэмээх ТОМ АЛБАНД оччихсон. Т.Бадамжунайг гишүүн байхад туслахаар ажиллаж байсан тэрбээр одоо өөрөө УИХ-ын гишүүний дайтай том сууринд суучихсан нь энэ. 2008 онд НИТХ-ын ажлын албаны дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх ШАШНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, 2016 оноос НИТХ-ын төлөөлөгч, Су.Батболдыг хотын дарга байхад нэгдүгээр орлогч, 2018-2019 оны өвөл, 2020 оны 06 сараас  10 сар хүртэл хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2020 оны орон нутгийн сонгуульд Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар тойргоос 11 мянга 363 мянган сонгогчийн өндөр саналаар НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахиа сонгогдсон.

Су.Батболдыг УТААТАЙ УЛААНБААТАР хотын дарга байхад АГААРЫН БОХИРДОЛ хариуцсан орлогчоор тун чиг сайн ажилласан. Ц.Элбэгдорж, М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын тэргүүлсэн ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР “Улаанбаатар хотын утаа АЮУЛЫН ТҮВШИНД ХҮРСЭН” гэх дүгнэлтийг гаргуулж чадсан бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед “ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЭХИЙГ ХОРИГЛОСОН 62-Р ТОГТООЛ” гэгчийг гаргуулж, хотоо утаанаас салгахад чадлын хэр, ухааны цараа дайчилсан. Тиймдээ ч сонгуулийн сурталчилгаандаа УТААНААС САЛГАЛАА ГЭСЭН постер хийлгэсэн байх.

Энэ мэтээр их хотын 1,7 сая хүний ая тухтай амьдралын төлөө зүтгэж яваа тэрбээр АТГ-т мэдүүлсэн ХОМ –тээ дараах хөрөнгөтэй гэдгээ мэдүүлжээ. 2019 онд тэрбээр 103 сая 944 мянган төгрөгийн жилийн орлоготой байсан бол 2021 онд 326 сая 767 мянга болж хоёр дахин өсчээ!!

Нийтийн хоёр, зуслангийн нэг байшин, нэг авто зогсоол зэргээ 435 саяар үнэлжээ. Өнгөрсөн жилүүдэд 55 саяын үнэ хүрэх BMW X-5, нэг Микроавтобустай гэж мэдүүлж байсан бол энэ жил ганцхан Микроавтобустай л үлдсэн байна. Мал аж ахуйн хувьд Хонь 140, Хурдан удмын адуу-19, Адуу-36 тай бөгөөд тэднийгээ 130 саяд үнэлсэн байна. Сүүлийн гурван жилд эрхэм даргын эдлэн газрын хэмжээ эрс нэмэгджээ. Тодруулбал Эзэмших-400м2-1, Эзэмших-400 м/кв-1, Эзэмших-643 м/кв-1, Эзэмших-647 м/кв-1, Эзэмших-662 м/кв-1, Эзэмших-668 м/кв-1, Эзэмших-675 м/кв-1 тус тус өөрийн болгоод амжжээ. Тэрчлэн 66 сая 266 мянган төгрөг ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ, дотоодын банк, санхүүгийн байгууллагад 197 сая 423 мянган төгрөгийн ХАДГАЛАМЖТАЙ юм байна. Түүнчлэн Т.Бадамжунай сайдын охинтой хамтран байгуулсан “АЛТАН ХОТ” ББСБ-аагаа татгалжээ.

Олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд УТААНААСАА салсан хотын шийдлийг өөрийн нэрийн хуудас болгон хаяглаж, зурагт хуудсаар пи-ар даж явсан Ж.Батбаясгалан даргын ажлын үр дүнг одоо л харах цаг ирсэн. Нийслэлчүүд 2022-2023 оны ӨВЛИЙГ ХЭРХЭН ДАВАХААС л бүх зүйл хамаарна. Мөн нийслэл хотод гэмт хэргийн тохиолдол нэмэгдэх тусам эрхэм дарг ХАСАХ ОНОО ЦУГЛУУЛНА гэдгээ анхаархад илүүдэхгүй. Гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргын хувьд ИХ ХОТЫН ИРГЭДИЙН АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫГ ХАНГАХ, АЮУЛ ОСЛООС ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ гэдгээ ч мартах ёсгүй юм шүү Ж.Батбаясгалан даргаа!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.137.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.