Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 01 дүгээр сарын 27-нд Тамгаа гардан авч, хоёр хоногийн дотор танхимаа бүрдүүлж “ШИНЭ ҮЕИЙН” гэх Засгийн газрыг бүрдүүлэв. Тэрбээр Ерөнхий сайдаар томилогдохдоо УИХ-ын чуулганы индрээс “...Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулна. Оюутолгойн гэрээг эрс сайжруулж, Монгол Улс баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш харин өвтэй үлдэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө УИХ-тай нягт хамтран ажиллана...” хэмээн мэдэгдсэн.
Ерөнхий сайдын энэ мэдэгдлийг дэмжин УИХ-ын гишүүн С.Ганбаатар “ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ” хэмээн үзэж Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, шинэхэн бүрдсэн Засгийн газарт шахалт өгөв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар Оюу толгойтой холбоотой асуудалд санаачилга гарган оролцохгүй байгааг шүүмжилж байсан юм. "Рио Тинтотой хэлэлцээр хийх ганц хүн бол Ерөнхий сайд. МАН чадахгүй бол надад энэ эрхээ өгчих. Би сөрөг нэхэмжлэл гаргаад өгье. УИХ-ын гишүүн ард иргэдийн өмнө хариуцлага хүлээх гэж сонгогдсон. Би ард иргэдийг өлсгөлөн зарлахыг хүсэхгүй байна. Харин УИХ-ын гишүүд надтай нэгдэж, өлсгөлөн зарлаасай гэж хүсэж байна" хэмээсэн юм.
С.Ганбаатар гишүүний энэ тэмцэл төд удалгүй үр дүнд хүрч Ерөнхий сайдын 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар захирамжаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан бөгөөд ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулав.
Оюутолгой төслийг Монгол Улсад үр өгөөжтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалтын орчинд эерэгээр нөлөөлөх чухал ач холбогдолтой гэж Ажлын хэсгийн ахлагчийн зүгээс үзэж байна. Яриа хэлэлцээг бид нэгдмэл байр суурьтай эхлүүлснээр бодит үр дүнд хүрэх боломж нэмэгдэх юм. Өнгөрсөн нэг сарын хугацаанд “Оюутолгой” ХХК-ийн зүгээс 2018, 2020 онд тус тус гаргасан татварын актуудаар ногдуулсан нийт 1,014,483,858,650 төгрөгийн татварын өрийг улсын төсөвт төлөөд байгаа аж. “Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт хийхэд нийт 2 их наяд 387 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тул 377 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Харин 2016-2018 оны үйл ажиллагаанд 2020 онд татварын хяналт шалгалт хийгээд, нийт 7 их наяд 429.7 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлэн тул 649.4 тэрбум төгрөгийн татварын акт тавьжээ. Эхний буюу 2018 оны 377 тэрбум төгрөгийн татварын актыг хүлээн зөвшөөрөөгүй тул маргаан үүсгэж Лондонгийн арбитрт хандсан.
Энэ мэтээр үйл явлууд өрнөж эцэст нь Рио-Тинто группийн удирдлагууд МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ БУУЛТ ХИЙЖ хэлэлцээрийн ширээнд суув.
Тодруулбал, Засгийн газраас тавьсан саналуудад “Рио Тинто” групп, “Туркоиз Хилл Ресурсес” компаниас буулт хийсэн шинэ захидал ирүүлсэн талаар онцолж байна. Тодруулбал: “Оюу толгой” ХХК-иас Засгийн газрын эзэмшдэг 34 хувьд ноогдох өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр ирээдүйд Монголын тал 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоолол хийгдээд байсан нь хүчингүй болж буй
Дубайн гэрээ буюу 2015 онд зурагдсан гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах
Засгийн газрыг гүний уурхайн зардал хэтэрсэн асуудалд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх. Хэрэв үүгээр хөрөнгө оруулагч тал менежментийн алдаа гаргасан нь тогтоогдвол нэмэгдэл санхүүжилтээ өөрсдөө хариуцах
Гүний уурхай ашиглалтад орох хүртэлх зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцах
“Оюу толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулж, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчинтой холбоотой асуудлаар хамтарч ажиллах зэрэг шинэ саналуудыг тусгасан захидлыг МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛСЭН.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсныхоо нэг жилийн ойн өдрөөр хэлсэндээ хүрч “ОЮУТОЛГОЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ” умаар ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЭВ. Ингэснээр гүний уурхайн үйлдвэрлэл эхэлснээр 2023 оны эхний хагас жилд үйл ажиллагаа жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллана гэсэн тооцоотой байна. Оюутолгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд буюу гүний уурхайн хэсэгт оршдог. "Оюу толгой" компани гүний блокчлон олборлох аргаар үйл ажиллагаа явуулах юм.
Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна манай улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж нэмэгдэх юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Удтал хүлээгдсэн гүний уурхайн төслийн ажил өнөөдөр эхлэхэд бэлэн боллоо. Энэ өдөр хөрөнгө оруулагч талдаа Монголын ард түмэн дахин итгэл хүлээлгэж байна. Магадгүй энэ сүүлчийн найдлага гэдгийг хэлмээр байна” хэмээн онцолсон юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин