Төрийн эрхийг барьж буй Монгол Ардын Намын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө биеэрээ үлгэрлэж, төрийн томчууд, сайд дарга нарын тансаг хэрэглээг хязгаарласан хууль санаачлан УИХ-аар батлуулсан. ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ гэх уг хуулиар сайд дарга нар орон нутагт томилолтоор явахаас бусад үед том оврын автомашин хэрэглэхийг хатуу хуульчилсан. Хуулиар хориглосон зүйл бол болохгүй гэсэн үг.
Гэтэл УИХ-аас баталсан уг хуулийг Байгаль орчин, аялал жуулчлалын ПОП САЙД Б.Бат-Эрдэнэ, төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар үл ойшоон даварч орон нутагт аялаж, ажиллах томилолтдоо ОНГОЦ ХӨЛӨГЛӨЖЭЭ. Тодруулбал 2022 оны 05 дугаар сарын 28-нд буюу уг хууль батлагдаад нэг сар болж байхад Зэвсэгт хүчний 303 дугаар ангиас онгоц түрээслэн “ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ” үйлдсэн байна. Хөвсгөл аймгийн Улаан-Уул, бусын тайга, Тэнгис, шишгэдийн бэлчир – Улаан уул сум- Мөрөн чиглэлд 07 цаг 55 минутын нислэгт 39 сая 583 мянган төгрөг гаргуулж “аялсан” байх нь. Улаан тайгад асран хамгаалж байсан гурван бамбаруушийг зөөх, хяналт тавихын тулд ийнхүү нислэг үйлдсэн байна.
Хэмнэлтийн тухай хуульд “9.1.... агаарын тээврийн хэрэгслээр албан томилолтоор энгийн зэрэглэлээс бусад суудлаар төсвийн болон байгууллагын хөрөнгөөр зорчихыг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл онц шаардлаггүй зүйлд татвар төлөгчдийн болон гадны хөрөнгө оруулагч байгууллагуудын хандив тусламж, элдэв сангийн мөнгийг үр ашиггүй зарцуулах нь НААНАА ШУДАРГА ЁС ЯРЬЖ ПОПРОХООС ч илүү хортой гэдгийг эрхэм сайд дарга нар хэзээ ухаарах вэ!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин