Ковидын жилд Г.АРИУНБУЯН дарга хэвлэлийн тоног төхөөрөмжид 53 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ
Сэдэв, асуудал
/
2022-08-30

Онцгой байдлын ерөнхий газрын даргаар Гомбожавын Ариунбуян ажиллаж байна.

Тухайн байгууллага нь ковидын эхэн үе буюу 2020 оны аравдугаар сард ЭД ХОГШИЛ ХУДАЛДАН АВЧ, УРСГАЛ ЗАСВАРЫН АЖИЛ хийсэн байна. Засварын ажлыг “ХОУМ КОНСТРАКШН” ХХК 200 сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэжээ. Гэтэл тухайн компанийн мэдээлэл нууцын зэрэглэлтэй байдаг аж. Уг нь төрийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа газрын мэдээлэл нийтэд ил тод байх ёстой. Тийм байтал нууцын зэрэглэлтэй компаниар засварын ажил гүйцэтгүүлсэн нь сонирхол татаж байгаа юм.

Төрийн хэмнэлтийн тухай хууль 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл дээрх асуудал нь тус хуулийн Хоёрдугаар бүлгийн 7.3 заалтын “Төрийн албан хаагчийн албан ажлын өрөөний талбайн хэмжээ, дотоод зохион байгуулалт, тавилга, хэрэгслийн нийтлэг жишгийг Засгийн газар батална” гэх заалт болон 13.4.6 заалтын “Нийтийн эзэмшлийн байр, орон сууцны засвар, шинэчлэл” хийхийг хориглох хуулийн заалтуудыг тус тус зөрчжээ.

Мөн өнгөрсөн онд Алба хаагчдын ЦАХИМ ҮНЭМЛЭХНИЙ БЭЛДЭЦ, ХЭВЛЭЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ авахад 53 сая 175 мянган төгрөг зарцуулсан байна. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн Хоёрдугаар бүлэг, 15.2.4-д заасан “Бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийг байгууллагын дотоод сүлжээнд цахим хэлбэрт шилжүүлэх зэргээр бичгийн цаас, хувилагч, хэвлэгчийн хорны зардлыг хэмнэх” заалтыг зөрчиж байна.

Онцгой байдлын ерөнхий газар нь иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилготой байгууллага юм. Гэтэл өнгөрсөн онд цар тахал ихтэй, иргэдийн эдийн засгийн амьдрал хүнд байхад тус байгууллага ажилчиддаа цахим үнэмлэх, хэвлэлийн тоног төхөөрөмж авах ашиггүй зардал гаргажээ. Энэ нь Монгол Улсын хуулийг зөрчсөн явдал юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.175.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.