Эрх баригч нам Үндсэн хуулиндаа гар хүрч улмаар Засгийн газрын сайдуудаа нэмлээ. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар ШИНЭЭР АЛБАН ТУШААЛ бий болгохыг хориглосон байдаг ч МАН-ынхан 62 гишүүндээ адил тэгш албан тушаалын бялуу хүртээхийн тулд ШИНЭ САЙДУУД бий болгосны нэг нь Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдын орон тоо. Нийслэлийн Засаг дарга нь Засгийн газрын гишүүний статустай ажилладаг ч Жамъянхорлоогийн Сүхбаатарыг хотын хөгжлийн сайдаар томилчихлоо. Ингэснээр Нийслэлийн эрх мэдлийг үндсэндээ ТАВАН ХҮН хувааж хэрэгжүүлэхээр боллоо. НИТХ-ын дарга гэдэг том албан тушаал бий. Үүний дараа Хотын дарга, хоёр орлогч. Гэтэл одоо сайд бий болчихсон. Тэгэхээр хотын бүх эрх мэдэл Ж.Сүхбаатар сайд руу чиглэнэ гэсэн үг. Ингэхээр Д.Сумъяабазар даргын алба улам жижгэрч, сүүдэр шиг болох нь.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг шийдэх зорилгоор 2021 оны 05 дугаар сард 420 тэрбум төгрөгийг хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж өгсөн ч өнөөг хүртэл тэр мөнгөний зарцуулалт, задаргаа тодорхойгүй байна. Түүнчлэн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс хотод LRT төсөл хэрэгжинэ. Тэгэхээр ХОТЫН ХӨГЖЛИЙН САЙД, ХОТЫН ЗАХИРАГЧ хоёр энэ их мөнгөн дээр ЗОДОЛДОНО гэсэн үг юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин