Татварын ерөнхий газар нь улсын төсвийн эх үүсвэр бүрдүүлэх, зохицуулах, дахин хуваарилах зорилготой байгууллага юм. Уг байгууллагын даргаар Батжаргалын Заяабал ажиллаж байна.
Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх, гүйцэтгэх бүхий л шатанд татварын систем бий. Тухайн байдал нь төсөвт хэт их хөрөнгө төвлөрүүлж байна гэх иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Гэсэн ч хуулийн хүрээнд иргэн бүр татвараа төлж, хэдийн өнөөгийн системд дадсан байна. Тэгвэл татвар төвлөрүүлэгч болох энэхүү байгууллага 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын 43 дугаар тогтоол буюу Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг хүргэе.
Татварын ерөнхий газрын 2020 оны шилэн дансны мэдээллээс харахад нэг сарын бичиг хэргийн хэрэглээндээ л 100 сая орчим төгрөг зарцуулдаг байсан байна.
Өнгөрсөн он буюу 2021 он гарнаар бичиг цаасны асуудлыг онлайн хэлбэрт шилжүүлэн ажиллажээ. Энэ нь тухайн байгууллага Төрийн хэмнэлтийн хуулийг бүрэн хэрэгжүүлж байгаа явдал юм.
Өнгөрсөн удаагийн байгууллагуудын шилэн дансны мэдээллээр бусад нэр бүхий байгууллагууд хэрхэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн талаар танилцуулсан. Тэгвэл Татварын ерөнхий газрын шилэн дансны мэдээлэл хуулиас гадуурх зүйл хийгээгүй байгаа нь Монгол Улсад хууль хяналтын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагуудад жишиг болж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин