Нэг хэсэг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаад Монгол төрийн ХАТАН ЭРДЭНЭ” болж хувирсан Д.Сарангэрэл гишүүн МАН дахь эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч төдийгүй жинхэнэ “ХАТАН” болчихсон. Аливаа улстөрийн шийдвэр гаргахдаа ямагт бусдынхаа боломжийн өмнүүр өөрийн хувийн ашиг сонирхолоо нэгдүгээрт тавьдаг түүнд МАН дахь эмэгтэйчүүд туйлын дургүй ханддаг нь нууц биш. Засаг солигдох бүрт өөрт давуу байдал үүсгэж сайдын суудалд шигддэг тэрбээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг удирдан “НОГООН ДАРЬ-ЭХ” болохоо дөхсөн “шуналтан”. Хаана албан тушаал, эрх мэдэл байна тэр зүгт Ж.Мөнхбатын хэлдэгээр ёстой нөгөө “ГУРАВ ДӨРӨВДҮГЭЭР АРААНДАА ХИЙГЭЭД ОРДНЫ КРИДОРООР ГҮЙЧИХДЭГ” эмэгчүүлийн нэг болов. Уг нь бусад эмэгтэй гишүүддээ боломж олгоод, өөрөө хойш сууж, өрөөлд сайдын суудла өгчих зориг гаргасан бол түүнийг олон нийт үнэлэх байлаа. Гэвч тэр “ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛТАН” гэдгээ нотлож гурав дахь удаагаа сайдын сэнтийд залрав.
Харагдаж байгаа шигээ гял цал, ганган дэгжин нэгэн биш гэдгийг “жолоочийн хэргээс" нь үзэж болно. Тодруулбал Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаандаа өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилсон, өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон” гэх асуудлыг хянан шалгахад Б нь Эрүүл мэндийн сайдын туслахаар нь ажиллаж байсан, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй нь найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Энэ хэрэгт эрхэм сайдын хүү, одоогийн Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөхийн нэр холбогддог.
Тэгвэл сайдтай холбоотой бас нэгэн “асуудал үүслээ”. Сайд Д.Сарангэрэл эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх хугацаандаа орон нутгийн нэгэн эмнэлгийг ХУВЬЧИЛЖ АВАХ гарц гаргалгааг хайсаар 2022 онд “өөрийн болгож” авсан гэх нэг худалдан авалт байна. Өөрийн болгож гэдэг “СТИМО” ХХК-иараа дамжуулан Дорнод аймгийн Халхгол сумын ХҮН ЭМНЭЛГИЙН ХУУЧИН ХОЁР ДАВХАР БАРИЛГЫГ 150 сая төгрөгөөр хувьчилж авсан явдал. Дээрх барилгыг хувьчилж авсан “СТИМО” ХХК-ий хувьцааг 100 хувь эзэмшдэг хэмээн Д.Сарангэрэл гишүүн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгажээ!
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтээр ХАЛХГОЛЫН байлдааны 90 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Засгийн газраас Халхгол сумыг бүрэн бүрэн шинэчилсэн. Харин өмнөх барилга байгууламжууд нь ийнхүү эзэнгүйдэх үед “ТӨРИЙН ХАТАН ЭРДЭНЭ” болсон Д.Сарангэрэлийн “сувьдаг сэтгэл”, шуналын нүдэнд өртөж ямааны ферм болсон бололтой. Сум дундын эмнэлэг Цогтсүмбэр багт байршилтай 12 ортой 4 эмч, 10 эмнэлгийн мэргэжилтэнтэй нийт 31 ажиллагчидтай 1974 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга юм. Дээрх мэдээллийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын даргаас лавлаж тодруулахад “үгүйсгээгүй” бөгөөд энэ оны тавдугаар сард хувьчлагдсан гэдгийг илэрхийлсэн юм. Дээрх эмнэлгийн барилгыг худалдаж авчихаад “ХАР ЯМААНЫ ФЕРМ” болгож ашиглаж байгаа гэх мэдээлэл байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин