Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагыг МАН-ынхан жолоодон чиглүүлж, удирдан залж байгаа. Коронагоор далимдуулан иргэдийнхээ эрхэнд ноцтой халдаж “гэрт нь хорьсон” шийдвэр нь КОММУНИСТ ДЭГЛЭМ тогтоосонтой ижил байсан гэдгийг иргэд шүүмжилдэг. Гэрээс гарах, ажилдаа ирэх гээд бүгд л Засаг төрийн хатуу хяналтад орж, цагдаагийн дарамтад нэг хэсэг амьдарсан. Ийм шийдвэрийг гаргасан эрхэм бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга “улсын аварга” Д.Сумъяабазар. Түүний гаргасан бодлого шийдвэр тийм ч зөв биш байсан гэдгийг цаг хугацаа амьдралд харууллаа.
Монгол Улсын Үндсэн хуульд “/эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Улаанбаатар хотын 1,6 сая иргэний амь нас, эрүүл аюулгүй байдлыг хангах ҮҮРГИЙГ хотын дарга Д.Сумъяабазар, түүний удирдлагын баг хүлээнэ. Энэ ч утгаараа хот бие даасан хуультай болсон. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн “8.3.11.авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотод тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж заасан.
Хэд хоногийн өмнө гаргасан Хотын даргын “улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хөдөлгөөнд оролцох” түр журам нь хүний өмчид дураараа халдаж, хүний эрхийг зөрчсөн НОЦТОЙ ШИЙДВЭР болсон. Гэсэн ч замын хөдөлгөөн өмнөхөөсөө ч дордож хөдөлгөөн нам гацаж, ТЭГ ЗОГСОЛТ болох нь холгүй байв. УИХ-ын гишүүнээс гэнэт хот руу уруудсан “бөх” Д.Сумъяабазар харамсалтай нь хоёрын хоёр хуульд заасан дээрх үүргээ биелүүлж чадахгүй байна. 2020 онд нийслэлийн иргэд төв зам дээр 13,5 км-ын хурдтай хөдөлгөөнд оролцож байсан бол өнөө жил 11,5 км цагийн хурдтай явдаг болсон.
Өөрөө хэлбэл ард түмний татварын мөнгөөр өөрийгөө суртчилна гэсэн үг. Захирамжийн агуулгад “нутгийн захиргааны байгууллагын хэрэгжүүлж байгаа бодлго шийдвэр, үйл ажиллагааг олон нийтэд ил тод мэдээллэх” зорилгоор гэжээ. Улаанбаатар хотын нутгийн захиргааны бодлого гэдэг бол шууд утгаараа хотын дарга Д.Сумъяабазарын БОДЛОГО гэсэн үг. Хэнийг загнах, хэнийг шагнах, хэнийг халах, хэнийг авах хийгээд МАН-ын “хатуу бодлогыг шууд хэрэгжүүл” гэсэн заалтуудыг хэвлэлээр дамжуулах аж.
Хотын даргын хувийн ПИ-АР сурталчилгаанд зориулсан НЭГ ТЭРБУМ төгрөгийг зарцуулах эрх нь Нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газрын дарга Г.Хонгорзул гэх бүсгүйд оногджээ. Хотын даргын “олноос онцолж, бүхнээс шилсэн” энэ бүсгүй өмнө Гадаадын иргэн харьяатын газарт ажиллаж байхдаа “мөнгө төгрөгний хэрэгт холбогдож” байгаад халагдсан нэгэн гэж хэвлэлээр гарч байсан. Г.Хонгорзул даргаа, Татвар төлөгчдийн бүрдүүлсэн ТЭРБУМ төгрөгийг “буруу гараар оруулчихалгүй” шиг аятайхан үрж, даргынхаа “”УСАН ТЭЭВЭР” хөгжүүлэх ухаангүй шийдвэрийг сайн рекламдаарай даа!!!
Нэг тэрбум төгрөг Хотын даргын хувьд БАГА МӨНГӨ ч идэх хоолгүй, орох оронгүй ядуу зүдүү амьдарч байгаа Сонгинохайрханы гэр хорооллынхонд, гуйлга гуйж суугаа иргэдэд их мөнгө. Ажилгүйдэл, ядуурал ихтэй Сонгинохайрхан дүүргийн захын нэг хороонд гэртээ түгжигдэж, айдас дунд аж төрж буй 150 хүүхдэд ЦЭЦЭРЛЭГ БАРИХ хэмжээний мөнгө. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр “ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР РЕКЛАМДААД” ч “тэнэг шийдвэр” гаргасан хэвээрээ байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин