Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тэргүүтэй ажлын хэсэг “Монголын төмөр зам” ТӨХК-д ажиллаа
Нийтлэл
/
2022-09-04
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тэргүүтэй “Монголын төмөр зам” ТӨХК, “УБТЗ” ХНН, “Тавантолгой төмөр зам”, “Зүүнбаян төмөр зам” ХХК, Болдтөмөр ерөө гол ХХК-ийн удирдлага, холбогдох ажилтнуудын хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвд ажиллалаа. Тус төвийн үйл ажиллагаа, сайн чанарын үр, түүний онцлогийн тухай тус төвийн дарга, ойн доктор Я.Ариунзул танилцуулж мэдээлэл өгөв.
 
700
Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар төмөр замыг элсний нүүдлээс хамгаалж мод тарих, цаашид хамгийн бага зардлаар мод тарьж ойжуулах чиглэлээр мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөө авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
700
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.214.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.