Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит 2022 оны есдүгээр сарын гуравны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Энэхүү айлчлалыг 20 жилийн дараа Монгол Улсад хийж байгаа юм. Тус айлчлалаар нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх асуудлуудыг хэлэлцэнэ.
Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа 2022 оны есдүгээр сарын хоёрны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс батламжаа гардан авч ажилдаа орлоо. Түүнд Засгийн Газрын зүгээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн цахилгаан станцын ажлыг урагштай явуулна гэсэн итгэл хүлээлгээд байгаа билээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ковидын улмаас халдвар хамгааллын дэглэм баримтлан, бөөгнөрөл үүгэхгүй байх зорилгоор хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулаагүй. Улмаар энэ жил хичээлийн шинэ жилийн нээлтийг улс орон даяар өргөн хийлээ. Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 746,653 сурагч суралцаж байгаа гэх судалгаа бий. Харин сургуулийн өмнөх боловсролд 113,474 хүүхэд цэцэрлэгт хамрагджээ.
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн замын ачааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн наймдугаар сарын 27-ы өдрөөс автомашинуудыг тэгш сондгойгоор явууллаа. Тус дугаарын хязгаарлалт маргааш буюу есдүгээр сарын дөрөвний өдөр дуусна. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээллээр тус зохицуулалтаар замын хөдөлгөөний эрчим өмнө жилээс 16 хувиар буурсан үр дүнтэй байгааг онцолсон. Улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тэгш сондгойгоор зорчих хөдөлгөөнийг дөрвөн улирал хамаарахгүй хэрэгжүүлэх саналыг гаргасан. Тус саналыг есдүгээр сарын долооны өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх юм.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар давхар дээлтэй байхаар болж УИХ-ын 10 гишүүн сайдын албан тушаалд томилогдлоо. Тодруулбал Хот хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар Спорт олимпизм хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Д.Сарангэрэл, Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун, Цахим хөгжил харилцаа холбооны сайдаар Н.Учрал, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар нар томилогдсон.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин