“Аялал жуулчлалын хөгжлийн төв” гүйлгээний утга, зарлагаа ТОДОРХОЙГҮЙ байдлаар бичиж, улсын мөнгөнөөс ЗАВШИЖ байна уу даа?
Сэдэв, асуудал
/
2022-09-09

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Засгийн газрын 43 дугаар тогтоол гарч, төрийн байгууллагууд түүнийг удирдаж буй дарга, эрхлэгч нарт төсвийн мөнгө хэмнэх үүрэг өгсөн. Улмаар энэ удаа төрийн өмчит үйлдвэрийн газар “Аялал жуулчлалын хөгжлийн төв” тус хуулийн биелэлтийг хэрхэн ханган ажиллаж байгааг танилцуулъя.

Аливаа байгууллагын орлого, зарлагын мэдээллийг нийтэд ил тод байлгах зорилгоор Шилэн дансны тухай хууль, журам батлагдаж, бүхий л байгууллагын мэдээллийг онлайн байдлаар https://shilendans.gov.mn/ сайтад байршуулсан байдаг.

“Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийн шилэн дансны мэдээллээс харахад зарим тодорхой бус зарлага гарсан байв. Тодруулбал гүйлгээний утга бичигдээгүй, гүйлгээ хийсэн эзэмшигчийн хэн болох нь ойлгомжгүй мэдээллүүд гарчээ. Тэдгээр гүйлгээний баримтуудаас танилцуулбал:

Хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлсний дараах сар болох 2021 оны гуравдугаар сард тус байгууллага ХЭНД шилжүүлж байгаа нь тодорхой бус хоёр төрлийн сэжигтэй гүйлгээ хийжээ. Тухайлбал, таван сая 858 мянган төгрөгийг компьютер авахад, 20 сая төгрөгийг зээл төлөхөд гэх гүйлгээний утгатайгаар, хэн рүү шилжүүлсэн гэдэг нь үл мэдэх байдлаар зарлагаджээ.

БАРИМТ: 

Мөн энэ оны дөрөвдүгээр сард “М-дизайн” гэх байгууллага руу таван сая 600 мянган төгрөгийг ямар учраас шилжүүлсэн гэдэг нь тодорхойгүй зарлага гаргажээ.

БАРИМТ: 

Шилэн дансанд гүйлгээний мэдээлэл байршуулахдаа орлого, зарлагаа хэн рүү ямар учраас хэдэн төгрөг шилжүүлж, авсан талаар тодорхой байшуулж байх ёстой. Эс бөгөөс тухайн шилжүүлгийн мэдээллийг мөнгө завшиж байна гэж дүгнэх болно. Иймд “Аялал жуучлалын хөгжлийн төв”-ийн дарга СҮХЭЭГИЙН БАТ-ЭРДЭНЭ та өөрийн удирдаж байгаа байгууллагын мэдээллээ шилэн дансанд бүрэн байршуулж, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллана уу?

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.163.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.