Долоо хоногийн тойм: Шинэ сайд нар ажилдаа шамдаж, хөгжлийн галт тэрэг хөдөллөө
Нийтлэл
/
2022-09-11
Цэцэрлэгийн хоёрдугаар ээлжийн бүртгэлийг “Е-Mongolia” системээр авч эхэллээ
Энэ жил хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгоор цоожтой хаалганы цаана үлддэг байсан 34 мянга орчим хүүхдийн эрхийг хангаж, цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар зохион байгуулах болсон. Ингэснээр сугалаагаар цэцэрлэгт бүртгэх явдал халагдаж, хүүхэд бүр өөрийн хороо, дүүргийн цэцэрлэгтээ хамрагдаж байна. Цэцэрлэгийн эхний ээлжийн бүртгэлээс хоцорсон эцэг эхчүүд энэ оны есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд болон 03-24-ний өдрүүд хооронд e-mongolia.mn сайтаар бүртгүүлэх боломжтой.
Монгол улсад анх удаа 600 САЯ төгрөгийн бооцоот мэргэжлийн боксын тэмцээн зохиогдлоо

Энэ сарын есний өдөр манай улсад анх удаа хамгийн өндөр бооцоот буюу 600 сая төгрөгийн бооцоот тэмцээн боллоо. Тус тэмцээн нь өнгөрсөн зургадугаар сард товлогдож ийнхүү зохиогдсон билээ. Тэмцээнээр боксчин Э.Цэндбаатар болон холимог тулаанч З.Шинэчагтага нар халз мэргэжлийн боксын тулаан хийлээ. Үүний үр дүнд Э.Цэндбаатар өрсөлдөгчөө буулган ялалт байгууллаа. Тэрээр шагналын мөнгөн дүнг сайн үйлсэд буюу хорт хавдартайгаа тэмцэж буй хүүхдүүдэд олгоно гэдгийг хэлсэн.

Азийн архитекторуудын форум 21 дэх удаагаа Монгол Улсад зохиогдлоо

Анх 1982 онд Шри Ланка улсад зохион байгуулагдаж байсан Азийн архитекторуудын форум Улаанбаатар хотод энэ сарын есний өдөр “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” сэдвээр зохиогдлоо. Тус форум нь Азийн олон архитекторуудын салбарыг сурталчлан таниулж, тэдгээрт хоорондоо санал бодлоо солилцох боломжийг олгодог. Энэ удаагийн форумаар Япон, Хятад, Солонгос, Энэтхэг, Монгол зэрэг орны нэр хүндтэй архитектор, эрдэмтэн судлаачид санал солилцлоо.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиолоо

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хилс хэргээр хэлмэгдсэн олон ардын баатар болсон иргэдэд хүндэтгэл үзүүлдэг. Тус өдрийг Монгол Улсын Их Хурлаас 1996 оны 33 дугаар тогтоолоор жил болгоны есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж байх шийдвэрийг гаргасан. Эл өдөр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөөгөө ямагт хайрлан хамгаалах, шударга ёс, хүний эрхийг дээдэлж, энх тайвныг хамгаалах талаар сануулдаг. Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд, олон нийтийн байгууллагын төлөөлөл, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэсдийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ.

Тавантолгойн нүүрсийг төмөр замаар тээвэрлэх боломж бүрдлээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам есдүгээр сарын 10-ны өдөр ашиглалтанд орлоо. Ингэснээр манай улсын эдийн засагт гол үүрэгтэй нүүрс тээврийг төмөр замаар тээвэрлэх боломж бүрдэж байна. Улмаар замын нээлтийг хийж УБТЗ-ын “2 ЗАГАЛ-002” зүтгүүр бүхий 4722 тонн жинтэй 2050 дугаар галт тэргээр УБТЗ-ын Сайншанд татах хэсгийн машинч Ц.Энхболд, туслах машинч Б.Баясгалан нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн командаар хөдөлгөөнөө эхлүүллээ. Тус чиглэлийн төмөр зам ашиглалтанд орсноор ажлын байр хоёр мянгаар нэмэгдэж, малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, хөрс, агаарын бохирдол 74 хувиар буурна гэсэн тооцоолол бий.

Энэтхэгийн Батлан Бамгаалахын сайд Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад бараалхлаа

БНЭУ-ын Батлан Хамгаалахын сайд Ражнат Сингх есдүгээр сарын тавнаас долооны өдрийн хооронд Монгол Улсад албан ёсны айлчлалаа хийлээ. Айлчлалаар хоёр орны хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг Иж бүрэн стратеийн түншлэлийн харилцаанд хүргэнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.76.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.