Энэ удаагийн мэдээллээр зургаан настай бяцхан охин У.Анударь онцолж байна. Тэрээр 2016 онд төрөлхийн тархины усжилттай төржээ. Улмаар төрснөөс хойш ЭХЭМҮТ-ийн хянгалтанд байж байгаад 2021 оны гуравдугаар сард шунт тавих хагалгаанд орсон байна. Гэвч хагалгаа амжилтгүй болж Энэтхэгийн “New Delhi Aakash” эмнэлгийг зорих шаардлагатай болжээ. Тухайн эмнэлэгт дурангийн хагалгаа хийлгэвэл 100 хувь эдгэрэх боломжтой байна. Тус хагалгааны зардалд нийт 100 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд одоогоор 25 сая төгрөгийг хуримтлуулжээ. Иймд манай редакцид У.Анударь охины гэр бүл яаралтай тусламж шаардлагатай байгаа талаар хандлаа.
Хүүхдийн эмч болох хүсэл мөрөөдөлтэй бяцхан охин У.Анужинг хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд дэм болж бага гэлтгүй сэтгэлийн хандиваа өргөхийг энэхүү мэдээллээрээ дамжуулан хүргэе.
Хандивын данс /У.Анударь охины ээж Б.Чанцалсүрэн/: 5039314462
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин