“ДЦС- II” –ийн захирал Ц.Минжинхүү ХУУЛЬ ЗӨРЧИЖ өөртөө БУЦААН ОЛГОЛТООР мөнгө авчээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-09-22

Монгол Улсын Засгийн газраас  төсвийн үргүй зардлыг багасгах зорилгоор “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-г санаачлан УИХ-аар хэлэлцэн батлуулсан. Уг хууль 2022 оны 05 дугаар сарын 01-с эхлэн хэрэгжиж байгаа. Хуулийн гол зорилго нь Төрийн байгууллагууд болон төрийн өмчит компаниудын сул зардлыг хэмнэхэд оршиж байгаа юм.  Сүржин нэртэй энэ хууль Дулааны хоёрдугаар цахилгаан станцын захиралд үйлчлэхгүй байгаа бололтой. Төрийн хууль, Засгийн тогтоолоос давсан байгууллагын дотоод журам гэж үгүй. Тодруулбал тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү нь татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, улмаар өөрийн алжаал ядаргаагаа тайлж, буцаан олголтоор мөнгө авсан нэгэн баримт байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн “12.1.2.ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт, эсхүл өөрийн болон эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардал”-ыг хэмнэнэ гэж заасан.

Гэтэл “ДЦС-II” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Минжинхүү  нар дотоодын амралт сувиллалын газар буюу Өвөрхангай аймгийн "Хужирт рашаан сувилал"-д найм хоног сувилуулсаны буцаан олголтын 160 мянган төгрөгийг өөрөө тушаал гарган буцаан авчээ. Ийнхүү төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга нь өөртөө давуу байдал ашиглан рашаан сувилалд амарсаны буцаан олголт нэрийдлээр ТӨСВИЙН ҮРГҮЙ ЗАРДАЛ гаргуулж байгаа нь Засгийн газрын бодлого шийдвэртэй ТЭРСЭЛДЭЖ БАЙНА!!! Д.Амарбаясгалан сайдаа!!! Монголын төр олон нийтээс ирж буй шүүмжлэлийг соргогоор мэдэрч, тэр шүүмжлэлд дурдагдаж буй алдаа дутагдлыг богино хугацаанд засаж залруулдаг байхын төлөө үндсэн үйл ажиллагаагаа зориулж ажиллана” гэж та удаа дараа мэдэгдсэн шүү дээ!! 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.164.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.