Иргэдэд хаалттай ХАР СҮЛДНИЙ ӨРГӨӨГ 84 саяар ЗАСВАРЛАЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-09-22

Монгол цэргийн сүр хүч, ялалтын бэлгэдэл нь “БҮХ ЦЭРГИЙН ИХ ХАР СҮЛД” гэж тодотгож үздэг. БХЯ-аас 1992 онд Хар сүлдийг шинээр бүтээн Монгол Улсын Бүх цэргийн оройн дээд сүлд шүтээн болгожээ. Бүх цэргийн Их Хар сүлдийг хоёр жилд нэг удаа цэнгүүлэх ёслол хийдэг бөгөөд 2006 онд Хар сүлдийн өргөөг шинээр бүтээж байсан бол Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тушаал гаргаж иргэдэд хаалттай, сайд дарга нарт л нээлттэй “ИХ ХАР СҮЛДНИЙ ӨРГӨӨГ” 84 сая төгрөгөөр засварлажээ.

Бүх Цэргийн Их Хар Сүлдийн хүндэтгэлийн өргөөг Батлан хамгаалахын сайдын 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 245 дугаар тушаалаар ЗХЖШ-т хүлээлгэн өгсөнөөс хойш бүрэн хэмжээний засвар хийлгүй 2009, 2011 онд Батлан хамгаалахын сайд Л.Болдод уламжлан өргөөний гадна цагаан бүрээсийг сольсоноос өөр өөрчлөлт ороогүй ба нар, салхи, хур, тунадасны нөлөөнөөс болж гадна бүрээс илжирч муудан, урагдаж, гэрийн модон эдлэлүүд хатаж хагаран, будаг замаск нь хууран унасан, дотор талд гэрэлтүүлэг муутай, гадна, дотор талын өнгө зүс илт муудсан байдалтай байсаныг хошууч генерал Б.Баярмагнай уг өргөөг харицдаг үүргийнхээ дагуу 2013 онд Батлан хамгаалахын сайд Д.Бат-эрдэнэд уламжлан өргөөг засварлах ажлыг өмнө нь тус өргөөний тохижолтыг гүйцэтгэж байсан С.Гансүх захиралтай “Уушгийн агуй” ХХК дээр түшиглэн Батлан Хамгаалах Их сургуулийн доктор, профессор, цэргийн түүх судлаач Г.Мягмарсамбуу, Ж.Базарсүрэн, Х.Шагдар нарыг зөвлөхөөр ажиллуулж, урлаг, хөгжмийн зэмсэг судлаач С.Бадрах, СГЗ, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгалжав, архитекторч Т.Тулга, дизайнер П.Баяртөгс, зураач, дархан Н.Энхбат, “Эрхэт эзэн” студийн захирал В.Баатархүү, Урлаг судлаач тугчин овогт А.Ичинхорлоо, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн хэвлэлийн тасгийн дарга ахлах дэслэгч Ц.Пүрэвдорж, “НАРУ” фото студийн захирал Д.Нармандах, Н.Баянмөнх захиралтай “Өнө Монгол гэр” ХХК, Б.Гантулга захиралтай “Тулга” жаазны үйлдвэр, Б.Гомбо захиралтай “Смарт хаус” ХХК зэрэг олон уран бүтээлчид хамтран гүйцэтгэсэн юм.

Тэгвэл Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тушаал гаргаж иргэдэд хаалттай, сайд дарга нарт л нээлттэй “ИХ ХАР СҮЛДНИЙ ӨРГӨӨГ” 84 сая төгрөгөөр засварлажээ. Энэхүү өргөө нь энгийн иргэдэд ХААЛТТАЙ, харин сайд дарга, цэргийнхэн, гадна дотны зочдод нээлттэй. Хүний хөд хөдөлгөөн багатай, тусгай хамгаалалттай байгууламж юм. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.