Ард түмнээ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ Үндсэн ХУУЛЬ ЗӨРЧСӨН Д.Сарангэрэл сайд ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-09-27

Эрх баригчид “хувь хүн биш ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ” шударга нийгмийг байгуулна хэмээн “ТАРНИ” мэт хэлцгээж дарга, сайдын сэнтийд заларцгаасан. Тэдний дотор яам болгонд “нэрээ барж явдаг” нэг эмэгтэй байдаг нь УИХ-ын дарга Г.Занданшатараас “ТӨРИЙН ХАТАН ЭРДЭНЭ” өргөмжлөл хүртсэн Д.Сарангэрэл гишүүн юм. 2012 оноос өнөөг хүртэл хууль тогтоох дээд байгууллагад төрийн түшээгээр ажиллаж байгаа, шийдвэр гаргах түвшин манлайлан оролцож буй эмэгтэйчүүдийн гол төлөөлөгч юм. Гэвч албан тушаал, эрх мэдлийн төлөө улайран дайрч, бусад залуу гишүүдийнхээ очих сайдын сэнтийд заларсан учраас МАН дотор эмэгтэйчүүдийн байгууллагадаа нэр хүндээ алдаад буй. УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга, Эрүүл мэнд, Байгаль орчин аялал жуулчлал, Хөдөлмөр нийгмийн хамгаалал гээд гурван ч том яамыг удирдан чиглүүлж байгаа “эрх мэдлийн хэнээтэн” юм.

Сүүлд тэрбээр Үндсэн хуулийн цэцийн буянаар ДЭЭЛЭЭ давхарлаж Засгийн газрын гишүүн болсон. Очсон салбар бүрдээ АСУУДАЛ, ХЭЛ АМ ДАГУУЛЖ БАЙДАГ тэрбээр энэ удаад АРД ТҮМНЭЭ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ доромжлоод амжив. Тодруулбал УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноо зохион байгуулсан “Халамжаас- Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж бодлогын талаарх танилцуулгадаа “Нэн ядуу амьдралтай айл өрхийн манай яамныхан УЛ АМЬДРАЛТАЙ ӨРХ гэж нэрлэдэг. Ийм түвшний 1500 гаруй өрх бий. Тэдгээрээс өрх бүрийн нэг гишүүнийг ҮСЧНИЙ ДАМЖААНД СУУЛГАЖ сам, сэнсээр хангана” хэмээн ярьсан нь олны дургүйцлийг төрүүлж, шүүмжлэлийн гол бай болоод байна.

Д.Сарангэрэл сайдын дээрх хэлсэн үг нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болжээ.  Монгол Улсын Үндсэн хуулийн  хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлин 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”  тунхагласан байдаг.

Мөн УИХ-ын гишүүний ТАНГАРАГТ “УИХ-ын гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн заажээ.

Түүнчлэн УИХ-аас баталсан 50-р тогтоолын дагуу шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн ТАНГАРАГ ӨРГӨДӨГ болсон. Уг тангарагт “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөдөг.

Монгол улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүн ийнхүү ард түмнээ ХӨРӨНГӨ ЧИНЭЭ, НИЙГМИЙН ГАРАЛ байдлаар нь ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ, өргөсөн тангарагаасаа НЯЦАЖ байна. Сайд Д.Сарангэрэл нь ийн хэлсэн нь ТҮҮНИЙ ОГЦРОХ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ болж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.109.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.