Б.Бат-Эрдэнэ сайд, Э.Баттулга дарга нар 100 саяар ФОРУМ хийгээд ч АМЖИЛТ ОЛСОНГҮЙ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-10-02

Ажил муудахаар ХУРАЛ болдог, мах муудахаар ХУУШУУР хийдэг гэсэн ёж үг бий. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажил муу, үе үеийн удирдлагуудын бүтэлгүй, сэтгэлгүй байдлаас үүдэж Монголын төр “ХЭМНЭЛТИЙН ХУУЛИА” зөрчиж 100 сая төгрөг зарлагадаж ФОРУМ зохион байгуулсан ч ҮР ДҮНД хүрсэнгүй. Алхам тутамдаа ШУДАРГА ЁС ярьж, татвар төлөгчдийн мөнгийг ариглан гамнах ёстой гэж ПОПОРЧ ЯВДАГ Б.Бат-Эрдэнэ сайд, нийслэлээс яам руу крандуулсан Э.Баттулга нарын ажил ч бас муу байгаа бололтой.

Алдарт сэтгүүлч Ц.Балдорж агсан нэгэнтээ “ДАЛАЙ ЭЭЖ ЦААЗЫН ДАВЦАНД” нэртэй шилмэл нийтлэлээрээ Хөвсгөл нуурын бохирдол их болж, түүнийг хайхрах төрийн бодлого тудмаг, боловсон хүчнийх нь боловсрол нимгэн, хүн ард, нутгийн зоных нь хөрөнгө мөнгө ядмагхан байгааг тов тодорхой бичсэн байдаг. Үе үеийн Засгийн газар, түүний бүтцийн яамд нь “ХӨВСГӨЛ” нуурыг хамгаалах талаар ярьдаг ч хэрэгжсэн зүйл үгүй.

Хамгийн энгийн жишээ  гэхэд л Азийн хөгжлийн банкны 3.2 сая долларын зээлээр Хөвсгөл нуурыг тойруулан, ЭКО  жорлон гэгчийг барихаар болж, 00-доо зориулж 2017 онд тууз хайчилж байсан.  Мон:93 нэртэй уг төслийн хүрээнд Хөвсгөл нуурыг тойрсон 38 ширхэг жорлон барьж байв. Нэг бүр нь 3-38 сая төгрөгийн үнэтэй жорлон өнөөдөр ХОГ бочлихсон.

Найрамдал зуслангийн салбарыг Хөвсгөл нуурын хажууханд барьж байгуулна гэж ам гарсан ч үлгэр болсон. Энэ мэтээр гадна дотны хөрөнгийг ЭРХ МЭДЭЛТНҮҮД, САЙД ДАРГА НАР нь зувчуулаад, усанд хаясан чулуу мэт алга болдог. Тэгсэн мөртлөө хэн нэгний санал санаачилга, ивээл дор сүрхий том нэртэй элдэв чуулга уулзалт, форум, хурао зөвлөгөөнд татвар төлөгчдийн мөнгийг 100, 100 саяар нь зарцуулдаг ч ҮР ДҮНД хүрдэггүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.92.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.