Өнгөрсөн долоо хоногийн онцлох сэдэв нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Д.Сарангэрэлийг Засгийн газрын гишүүнээс нь огцруулсан явдал байв. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Д.Амарбаясгалангийн зүгээс “Д.Сарангэрэл сайд Үндсэн хууль зөрчсөн тул үүрэгт ажлаас нь огцруулж байна” гэж мэдэгдсэн.
Түүнийг хэлсэн үг үнэхээр ард түмнийг бухимдуулсан, дорд үзэж, ялгаварласан нь үнэн. Үндсэн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой Үндсэн хуулийн цэцийн байгууллага нь түүнийг хууль зөрчсөн гэж дүгнээгүй байхад Засгийн газар шууд огцруулсан нь “анхаарал татаж байна” байна. МАН-ын даргын зүгээс нийгэмд шударга ёс тогтоох, намын гишүүдийн ёс зүйг төлөвшүүлэхэд анхаарна гэж заасан байдаг.
Өмнө нь УИХ-ын гишүүн Д.Гантулга, Н.Номтойбаяр нарыг өөрийн хүсэлтээр нь огцруулсан. Тэгвэл ард түмнээ доромжилсон Д.Сарангэрэл гишүүнийг бас огцруулах уу. УИХ-ын гишүүний тангарагт “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг юм.
Үнэхээр Д.Амарбаясгалан сайдын хэлсэнчлэн Д.Сарангэрэл сайд ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН юм бол дан ганц сайдын суудлаас огцроод зогсохгүй, УИХ-ын гишүүнээсээ ч огцрох боломжтой юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин