Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд 2022 оны 07 дугаар сарын эхээр Дорнод аймгийн Халхгол, Матад сумдад ажиллахдаа 6,6 сая төгрөг зарцуулсан байна. Яг ямар үр дүнд хүрсэн, ямар арга хэмжээ авсан одоогоор тодорхойгүй байна.
Монгол Улсын газрын тосны хамгийн том хөрөнгө оруулалт хийж буй "Петро Чайна дачин тамсаг" ХХК компани Дорнод аймгийн Чойбалсан хотоос зүүн тийш 220 км-т орших Тосон-Уулын XIX талбайд 179 сая, Тамсагийн XXI талбайд 127.5 сая тоннын газрын тосны батлагдсан нөөцтэй. 2017 оны эцсийн байдлаар нийт 3.16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэнээс хайгуулд 616 сая ам.доллар зарцуулжээ. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК Тамсагийн сав газраас түүхий газрын тос олборлох хугацаа нь 20 жил бөгөөд үүнээс одоо 14 жил үлдээд буй аж. Нийт 306 сая геологийн баталгаат нөөц батлуулснаас 113 сая тонн буюу 34 хувийг ашиглаад буй аж. Олборлох хүчин чадлын хэмжээ жилд нэг сая тонн давсан бөгөөд 2005-2017 онд нийтдээ 5.8 сая гаруй тонн түүхий тос олборлоод байна. Харин үүнээс улсын төсөвт 2.9 тэрбум ам.долларын түүхий тос экспортолсон бөгөөд бүтээгдэхүүн хуваалтын орлогоос улсын төсөвт 654 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсад газрын тос олборлох үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх, холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн шинэчлэх асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан. Учир нь тус компанийн зүгээс 397 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлан ирүүлсэн, 195 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй гэх зэрэг маш олон зөрчил илэрсэн тухай Татвар, Аудит, БОАЖЯ зэрэг холбогдох төрийн байгууллагын мэдээлэлд дурдсан байдаг.
"Тамсагийн сав газарт олборлолт хийж байгаа “Петрочайна дачин тамсаг” компани хоцрогдсон технологиор ус ашиглаж байгаа нь тодорхой байна. Ус бол нефтээс үнэтэй. Ийм цаг үед их хэмжээний ус хоцрогдсон технологиор ашиглавал Мэнэнгийн тал яваандаа Мэнэнгийн там болж магадгүй. Энэ гэрээ өнөөдөр Монгол Улсад ашиггүй байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өндөр байгаа энэ цаг үед үр ашиггүй ажиллана гэсэн ойлголт байхгүй гэдгийг илэрхийлж байсан.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин