Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Байшин хороололд амьдардаг иргэд авто зогсоолгүй, эрүүл, аюулгүй орчинд амьдрал боломж мөхөс. Харин гэр хороололд амьдарч буй 213 мянган өрх ЯДУУРАЛД нирвэгдэж, ажилгүйдэлд өртөж, архинд живж байгаа. Удахгүй өнөөх УТААНДАА УГААРТАНА. Төв замдаа ТЭГ ЗОГСОЛТ ХИЙЖ нам түгжирнэ.
Хамгийн энгийн жишээ нь нийтийн бие засах газар дутагдалтай учир энгийн иргэнээс төрийн албан хаагч хүртэл НОГООН БАЙГУУЛАМЖ, саад, цэцэрлэгт хүрээлэнд ил задгай бие засдаг. Энэ мэт шийдэх асуудал өч төчнөөн байхад Хотын захиргаанаас Хувьсгалчдын цэцэрлэгт хүрээлэнд Хүннү гүрний ширмэл ширдгийг чулуун сийлбэрээр сийлэх, жийжүүдэхээр 165 сая төгрөг төсөвлөжээ.
Энэ бол үр дүнгүй, ашгиггүй, төсвийн мөнгийг хийдүүлсэн ажил болж хувирна. Хорин нэгдүгээр зууны нйислэл хотод 14200 айл ЛАА бариад амьдарч байгаа гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн бидэнд мэдээлсэн. Тэгвэл энэ мөнгөөр ядаж таван өрхийг төвлөрсөн цахилгаанд холбочих боломжтой. Мэдээж хотыг тохижуулж, амрхах таатай орчин бий болгох нь зөв ч иргэд орлогоггүй болж, хоёр хүн тутмын нэг нь ядуурсан энэ үед иргэдийнхээ амьдралыг дэмжих нь чухал юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин