ДАРГА нар “БЛЬЮ-СКАЙ” зочид буудалд СЕМИНАР хийж ЯДУУ ИРГЭН, УЛНЫ АЙЛЫН судалгааг гаргасан уу!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-10-11

Монголчуудын нийгмийн амьдралын төрөл бүрйин судалгааг гаргаж, түүнийгээ харьцуулсан хэлбэрээр мэдээлдэг нэг байгууллага байдаг нь Үндэсний статистикийн хороо. Энгийн иргэний амьдрал дээрх цалин, статистикийн цалингийн тооцоолол  ямагт зөрдөг учраас ихэнх иргэд дээрх байгууллагыг худлаа мэдээлэл тараадаг хэмээн үздэг. Хэрэгтэй нь ч бүү мэд, хэрэггүй нь бүү мэд ямартай ч төрөөс санхүүжиж, машин тэрэг, техник хэрэгсэл, цалин урамшууллаар бялуурдаг энэ байгууллагынхан татвар төлөгчдийн мөнгийг ЗОЧИД БУУДАЛД зарцуулж, ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ ЗӨРЧИН тансаглаж байгаа нь анхаарал татаж байна.

Үндэсний статистикийн хорооны дарга Э.Батдаваа гарын үсэг зурж “ТУУШИН”, “БЛЬЮ СКАЙ”, “ШАНГРИЛА” зэрэг томоохон зочид буудлуудад ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 24 сая 727 мянган төгрөгийг зарлагалаж “АЖИЛГҮЙДЛИЙН ХУВЬСАН ӨӨРЧЛӨЛТ 2020” судалгааны тайланг танилцуулах уулзалтыг өнгөрсөн 09 дүгээр сарын дундуур зохион байгуулжээ.

Д.Сарангэрэл сайд ядуу айл өрхөө “УЛНЫ АЙЛУУД” хэмээн доромжлохоос өмнөхөн болсон үйл явдал аж. Тэгэхээр Д.Сарангэрэл сайдад нэн ядуу өрхийг УЛНЫ АЙЛ гэж нэрлэдэг болохыг Үндэсний статистикийн хорооныхон хэлсэн байж ч болох юм. АЖИЛГҮЙДЛИЙН ТАЙЛАНГИЙН ТАРХАЛТЫН СЕМИНАРЫГ 2022 оны 09 дүгээр сарын 13-нд “BLUE SKY” зочид буудлын “EMERALT HALL” танхимд 6 сая 690 мянган төгрөгөөр ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ ЗӨРЧИН зохион байгуулж "улны айл" гэх судалгааг гаргажээ. 

Гэтэл “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-д 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэнэ хэмээн заасан. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудаж, хоёр хүн тутмын нэг нь ЯДУУ  болж байхад Б.Батдаваа дарга та ХУУЛЬ ЗӨРЧИЖ, үнэтэй зочид буудлууд хэсэж хурал зөвлөгөөн хийдэгээ хэзээ болих вэ!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.234.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.