Усны газрын дарга Ш.МЯГМАРЫН хууль зөрчсөн үйлдлийг ДУУГҮЙ ХАРААД СУУХ УУ? Б.Бат-Эрдэнэ сайдаа!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-10-12

Монгол Улс түүхэндээ хоёр удаа Усны аж ахуйн яам байгуулж байв. 1965 онд Усны аж ахуйн яам байгуулсан ч дөрвөн жилийн дараа татан буулгажээ. Дараа нь 1971-1981 он хүртэл ийм яамтай байсан аж. Харин 1990-ээд оноос хойш усны салбар эзэнгүйдэж байсан бол 2006 онд Усны асуудал хариуцсан газар байгуулж, 2012 оноос татан буулгаж, БАОЖЯ-ны харьяанд үйл ажиллагаа явуулж байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 05 сарын 04-ний УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр усны бодлогыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Засгийн газрын зохистой бүтцэд тулгуурлан байгуулах хэрэгцээ шаардлага байгааг онцолж  2020 онд Засгийн газрын шийдвэрээр усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулсан ч өнөөдрийг хүртэл ач тусыг нь амсахгүй л байна.

Одоогоос хоёр жилийн өмнө байгуулагдсан “УСНЫ ГАЗАР” нь нүдэнд харагдаж, гарт баригдах дорвитой том ажил хийгээгүй ч ажилчдынхаа оффис, компьютер хангамж, сургалт сурталчилгаанд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ҮРЭЭД ДУУСАЖ БАЙГАА БОЛОЛТОЙ.

Тодруулбал 2022 оны 08 дугаар сарын 31-с 09 сарын нэгний өдрүүдэд “Кемпински” зочид буудалд 12 сая 532 мянган төгрөг зарлагадаж хурал цуглаан зохион байгуулсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг ноцтой зөрчжээ. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэнэ гэж заасан байдаг.

Наанаа шударга ёс ярьж, ард түмэнд таалагдах гэж хичээн ПОПОРЧ явдаг Б.Бат-Эрдэнэ сайд аа, таны удирдлагад ажиллаж буй “Усны газар”-ын дарга чинь энэ мэт хууль зөрчиж байхад та яагаад дуугүй сууна вэ. Шударга ёс, ёс зүй, хууль дээдлэх зарчим гэдэг таны амны уншлага болсон зүйлс бодит байдал дээрээ яагаад хэрэгжихгүй байна вэ?

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.166.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.